fbpx

Мэдээ, мэдээлэл

image

Францын эрх баригчид хүүхдийн бие махбодод хүрэхийг хориглох хуулийн төслийн нэмэлт заалтыг хэлэлцэж байна. Тус улсын сенат ирэх мягмар гарагт энэ асуудлыг хэлэлцэж, санал хураана. Хэрэв батлагдсан тохиолдолд Франц улс хүүхдэдээ гар хүрэхийг хуулиар хориглосон 55 дахь орон болно.

Францын хүүхдийн сан нийт гэр бүлүүдийн 85 хувь нь хүүхдэдээ гар хүрдэг гэх тооцоог гаргажээ. Шинэ хуулийн зорилго нь нийгмийн энэ хандлагыг өөрчлөхөд оршино. Уг нэмэлт заалтыг иргэний эрхийн хуульд оруулж, хосууд гэрлэлтээ батлуулах үед танилцуулах аж.

Францын эрүүгийн хуульд хүүхдийн хүчирхийллийг хориглосон байдаг. Гэхдээ иргэний хуульд зааснаар эцэг эхчүүд хүүхдэдээ сахилга, шийтгэл ногдуулах боломжтой гэнэ.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард парламентын гишүүний санаачилсан дээрх нэмэлтийг сенатаар төвөггүй батлах төлөвтэй байна. Энэхүү шинэ хууль хүүхдийн эрхийг хамгаалахад томоохон хувь нэмэр оруулах аж.

Эх сурвалж: En.rfi.fr 

Сэтгүүлч Э.Онон

X
Нэвтрэх