fbpx

Эрүүл мэнд

image

Аутизм гэдэг нь

Нийгмийн харилцаа болон бусадтай харилцах чадвар сул, аливаа өөрчлөлтөнд тавгүйтэж хямардаг, давтагдмал, өвөрмөц зан үйлээр илэрдэг нийлмэл эмгэг юм.

Аутизмын Эмгэгийн Хяналт, Урьдчилан Сэргийлэх Төв болон Хөгжлийн бэрхшээлийн хяналтын сүлжээнээс гаргасан (2014) судалгаагаар 68 хүүхэд тутмын 1 нь Аутизмын хүрээний эмгэгтэй болох нь тогтоогдсон байна.

Түгээмэл шинж тэмдэг

  • Хэлд орохгүй байх
  • Өвөрмөц үйлдэл хийх /нүдний булангаар харах, өлмий дээрээ явах г.м/
  • Хүний нүд рүү тогтож харахгүй байх
  • Зөвхөн өөрийн хүссэн зүйлсийг сонирхох
  • Хооллолт хэвийн биш байх /хэт их идэх, эсвэл зөвхөн нэг төрлийн хоол идэх г.м/
  • Нэрээр нь дуудахад харахгүй байх
  • Зарим тохиолдолд олон хүнтэй орчинд тавгүйтэх
  • Давтагдмал хөдөлгөөн хийх  /гараа сэгсрэх, дороо эргэх г.м/
  • Өвдөлт бага мэдрэх /бүдэрч унасан ч уйлахгүй байх г.м/
  • Нойрны хямралтай байх
  • Бусдын хэлснийг давтах
  • Бүх зүйлийг амандаа хийх
  • Хуруугаа хазах
  • Тоглоомыг зориулалтаар нь тоглохгүй байх гэх мэт шинж тэмдгүүд хүүхэд бүр дээр өөр өөрөөр илэрдэг.
  • Сэтгэгдлээ хуваалцдаггүй
  • Бусад хүүхдийг сонирхдоггүй, хамтарч тоглодоггүй
  • Дуу чимээ, материал, амт, харааны цочроогчид хэт мэлрэг эсвэл мэдрэмж сул

profile

Зөвлөх: Г.Нямпагма

Аутизм Монгол - Анд ТББ-ын Сэтгэл зүйч

X
Нэвтрэх