Эрүүл мэнд

image

Эрдэмтэд судалгаагаар шүдийг стрептокок гэдэг нян үүсгэдэг болохыг тогтоожээ. Халдвар авсан шүдний өнгөрт уг нян хуримтлагдана. Угаахгүй байвал өнгөр зузаарч, бүр ихэснэ. Нянгийн хоол нь сахар юм. Нян сахарыг амархан задалж хүчил үүсгэдэг.

Чихэрлэг зүйл, хоолыг ойр ойрхон идэхэд хүчил олон удаа ялгарч эргэж эрдэсжилт хангалтгүй болсноос эхлээд шүдний паалан цоорно. Дараа нь цоорол улам гүнзгийрнэ. Цоорсон шүдний нянгууд цусаар дамжин бусад эрхтэнд тархах аюултай учраас шүдийг эмчлүүлэх хэрэгтэй.

Нянгийн үйлчлэлийг идэвхжүүлэхэд нөлөөлдөг хүчин зүйлс:

  • Чихрийн хэрэглээ хамгийн гол нөлөөтэй. Нэг дор их идэхээс илүү өдөрт олон идэх нь хортой
  • Шүдний өөрийн бүтэц
  • Хэрэглэж буй хоол тэжээллэг бодисоор дутмаг байх, ялангуяа Д аминдэм, кальц дутагдах.
  • Амны хөндийн эрүүл ахуйн арчилгаа муу байх, шүдээ муу, буруу угаах
  • Хоолыг муу зажлах, шүлс гаралт муу байснаас ам хуурай байх
  • Ундны усны фторын хэмжээ нөлөөлдөг
  • Нарны туяа сайн тусдаг газар шүд цоорох өвчин бага байдаг гэдгийг эрдэмтдийн судалгаа харуулдаг.

Шүдний өвчин үүсгэдэг нянгийн шүд гэмтээхийг зогсоохын тулд чихрийг хязгаарлах ба чихэрлэг зүйл шүдэнд удаан наалдаж үлдэх, чихэр шүдэнд олон дахин хүрэх зэргээс сэргийлэх хэрэгтэй бөгөөд үүний тулд чихэртэй зүйл идсэний дараа амаа зайлж, шүдээ угааж, цэвэрлэх хэрэгтэй.

profile

Зөвлөх: М.Оюунбилэг /Анагаах ухааны доктор/

X
Нэвтрэх