Авьяасыг сэтгэц мэдрэмжийн уг сурвалжаар нь ангилбал дараах байдалтай болно. Үүнд:
Хэл, өгүүлэхүйн мэдрэмжид суурилсан авьяас
- Яруу найраг, үргэлжилсэн үгийн зохиол бичих.
- Жүжиглэх, хошигнох, уран илтгэх.
Хараа, орон зайн мэдрэмжид суурилсан авьяас
- Зурах, сийлэх, барих, уран барилга, загвар зохион бүтээх.
- Техник, технологи, дизайн зохион бүтээх.
Хөдөлгөөн, тэнцвэрийн мэдрэмж, булчингийн санах ойд суурилсан авьяас
- Бүжиглэх, уран нугарах, циркт жүжиглэх, загвар өмсөх.
- Гүйх, барилдах, харвах, харайх, буудах, сэлэх, сагс тоглох.
Хэмнэл, сонсголын мэдрэмжид суурилсан авьяас
- Хөгжим тоглох, ая зохиох.
- Дуулах, реклам сурталчилгаа.
Логик, харилцааны мэдрэмжид суурилсан авьяас
- Шатар тоглох, тоо бодох, шинжлэх ухаан, танин мэдэхүйд дурлах, хоол хийх, удирдах.
- Худалдаа, бизнес эрхлэх, амьтан сургах, хүн асрах, эмчлэх, багшлах.