fbpx

Нярай

image

Хөхөнд нь сүү орохгүй байгаа болон бусад шалтгаанаар хүүхдээ хөхүүлж чадахгүй байгаа олон эхэд энэ сэдэв чухал мэдээлэл болно. Учир нь тэдэнд тусалдаг хөхний сүүний донор эхэд тодорхой шаардлага тавигддаг.

  • Донор эх эм хэрэглэж болохгүй
  • Донор эх болох өөрийн хүүхэд эрүүл байх
  • Хөхний арьс гэмтээгүй, арьсны өвчингүй байх
  • Болж өгвөл 30-аас доош насны эх байх
  • Хүүхдээ хөхүүлээгүй талын хөхнөөс сүүг нь сааж байх
  • Ямар ч аяганд сааж болно
  • Эхлээд хэсэн дусал сүүг асгасны дараа хэрэглэх сүүгээ цэвэр аяганд саана.
  • Өдөр бүр усанд орох шаардлагатай

Саасан сүүг хадгалах

  1. Сүүг саагаад эхийн нэр, саасан өдөр, цаг, хөргөгчид тавьсан цагийг бичиж хөргөгчид хадгална.
  2. Хөргөгчийн хөлдөөх хэсэгт хөлдөөсөн сүүг сар жилээр хадгалж болно.
  3. Хөлдөөгөөгүй сүүг хөргөгчид 24-48 цаг хадгална.
  4. Хөргөгчид сууг тавихдаа ариутгах хэрэггүй.
  5. Хөргөгчид сүүгээ хадгалахдаа 1 удаа хүүхдэд өгөх хэмжээгээр хадгалбал дараа нь хүүхдэд өгөхөд амар байдаг.
  6. Хөргөгчид хадгалж буй сүүний тос дээш ялгарч, хадгалсан сүү 2 янзын өнгөтэй болно. Үүнээс айж болгоомжлох хэрэггүй.

profile

Зөвлөх: М.Оюунбилэг /Анагаах ухааны доктор/

X
Нэвтрэх