 
        
        		
		
		
		
                    
            Засгийн газраас хэрэгжүүлж эхэлсэн “Эрүүл хүүхэд-Эрүүл шүд” хөтөлбөрт наймдугаар сарын 20-ны өдрийн мэдээгээр улсын хэмжээнд 74362 хүүхэд хамрагджээ. Үзлэгт хамрагдсан хүүхдийн тоо үүний өмнөх долоо хоногоос 6845-аар нэмэгдсэн байна.
Нийт хүүхдээс 347378 шүдэнд эмчилгээ хийлгэх шаардлагатай байсан бол 3210 хүүхдийн шүд эрүүл байжээ.

 
				 
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
                       
                       
                       
         
         
        