Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хүүхдийн мөнгө олгох 18-р тогтоолд өөрчлөлт орууллаа.
Одоо хүүхдийн мөнгийг Монголбанк арилжааны банкуудад олгох гэсэн тогтолцоотой байгаа бол тогтоолд өөрчлөлт оруулснаар Төрийн сангаар дамжуулан тухайн хүүхдийн дансанд сар бүрийн 20-ны өдөр байршиж байхаар өөрчлөлт оруулжээ.
Эхний гурван улирлын байдлаар нэг сая хүүхдэд 231.2 тэрбум төгрөгийг олгоод байна.
 
				 
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
                       
                       
                       
         
         
        