fbpx

Мэдээ, мэдээлэл

image

МУ-ын Засгийн газрын хөрөнгөөр, НҮБ-ын Хүүхдийн Сангаар дамжуулан авсан Бүгд Найрамдах Солонгос Улсад үйлдвэрлэгдсэн томуугийн эсрэг вакциныг Эрүүл мэндийн сайдын тушаалаар нийслэлийн төрийн өмчийн 233 цэцэрлэг, 6 асрамжийн төвийн хүүхдүүдийг үнэ төлбөргүй дархлаажуулна.
Иргэн та хүсвэл улирлын томуугаас сэргийлэх сайн дурын дархлаажуулалтыг ХӨСҮТ-ийн амбулаторийн 114 тоот өрөөнд хийлгэж болно.
Ажлын цаг: Даваа-Баасан гаригуудад 8.30-14.30 цаг
Үнэ: 15.000 төгрөг
Хийлгэх нас:
* 6 сараас 2 нас 11 сар хүртэлх насны хүүхдэд 2 тун хийгдэнэ. Эхний тун 0.25 мл хийгээд сарын дараа дахин 0.25 мл хийнэ. Давтан хийлт нь үнэгүй.
* 3-аас дээш насны хүүхдэд болон том хүнд нэг удаа хийгдэнэ.

X
Нэвтрэх