fbpx

Мэдээ, мэдээлэл

0-6 насны хүүхдүүд болон тэдний эцэг эхэд зориулсан контент бүтээдэг Маамуу брэнд анх 2016 оны аравдугаар сард Youtube дэх сувгаа нээж байжээ.

Өдгөө хүүхэлдэйн кино, Телевизийн нэвтрүүлэг, хүүхдийн дуу, үлгэр, шүлэг, хүүхдийн хоол, эцэг эхчүүдэд зориулсан зөвлөгөө зэрэг 300 гаруй видео контенттой томоохон сувгуудын нэг болоод зогсохгүй 104,859 дагагчтай болоод байна.

Энэ хугацаанд манай контентийг нийт 41.5 сая удаа, 65,6 сая минутын турш үзжээ. Бидний нэг жилийн өмнө бэлтгэн Youtube сувагт байршуулсан “Төрсөн өдөр” нэртэй нэвтрүүлэг маань хамгийн их буюу 6,9 сая үзэлттэй болсон байна.

Дашрамд дурдахад, Youtube нь бүртгэлтэй дагагч нарын тооноос нь хамаарч дараах урамшууллуудыг өгдөг.

  • 100,000 дагагчтай болсон сувагт – Silver
  • 1,000,000 дагагчтай болсон сувагт – Gold
  • 10,000,000 дагагчтай болсон сувагт – Diamond
  • 50,000,000 дагагчтай болсон сувагт – Custom
  • 100,000,000 дагагчтай бол – Red Diamond

Гэхдээ шагналыг зөвхөн тодорхой шалгуурт нийцсэн сувгуудад л олгодог ба “iNeeMTGiiZaluu” суваг Монгол улсаас хамгийн анх 2017 онд 100,000 дагагчтай болж байсан юм.

Youtube-д 100,000 гаруй дагагчтай Монгол сувгууд

  Сувгийн нэр Үүсгэсэн огноо Дагагчийн тоо
1 The HU 2018 461K
2 Mesmerism Official 2015 433K
3 Gremix 2014 260K
4 Mongolia’s Got Talent 2015 171K
5 ARTGER 2015 164K
6 The Voice of Mongolia 2017 130K
7 UB Comedy Club 2015 126K
8 Maamuu 2016 104K
9 TR ELEVEN 2010 101K
10 eDoyod 2015 101K

Маамуу брэнд нь  2016 оноос хойш аав ээж, хүүхэд бүрийн таньдаг дүр болж, олон тооны ном, бүтээлийг багачуудадаа хүргэхийн зэрэгцээ үндэсний үйлдвэрлэгч томоохон компаниудтай хамтарч байна.

Маамуугийн сүүлийн үеийн сониноос дуулгахад:

ШИНЭЭР ГАРСАН БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД

Аами, Таами чихмэл тоглоом

Флипбүүк

Маамуу лояалти карт – Худалдаа хөгжлийн банк

Маамуу хүүхдийн ванны алчуур, халад – Натурал текстайл групп

Маамуу утааны маск – Монос фарм трэйд ХХК /тун удахгүй/

КИНО НААДАМД

Schlingel International Film Festival

Маамуу анимэйшний маань 11 дүгээр анги буюу “Ээжийн хайр” нь энэ жил 24 дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа Германы Schlingel International Film Festival-д шалгарчээ. – ҮЗЭХ

Энэ наадамд 2017 онд Маамуу анимэйшний 2дугаар анги буюу Эвхдэг солонго нь мөн шалгарч байсан билээ.

БИДНИЙГ ДЭМЖИЖ, ХАМТАРЧ АЖИЛЛАДАГ БАЙГУУЛЛАГУУД

 МААМУУ ХҮҮХДИЙН НОМ, ТОГЛООМЫГ ДАРААХ ДЭЛГҮҮРҮҮДЭЭС ХУДАЛДАН АВАХ БОЛОМЖТОЙ.

Биднийг дэмжиж хамтран ажилладаг байгууллагууд болон хэрэглэгч Та бүхэндээ баярлалаа.

X
Нэвтрэх