fbpx

Сэтгэлзүйч зөвлөж байна

image

Үргэлж ээжүүд л хүүхэдтэйгээ илүү дотно ярилцдаг. Аавууд хүүхдийн хүмүүжилд хэрхэн нөлөөлдөг, үүрэг оролцоо юу вэ?

Сайн байна уу. Асуулт илгээсэнд баярлалаа. 2016 онд Английн Оксфордын их сургуулийн эрдэмтэд хүүхдийн хүмүүжил төлөвшилд аавууд хэрхэн нөлөөлдгийг судалж үр дүнгээ танилцуулсан.

Тэдний судалгааны үр дүнгээр, аав нь хүүхэдтэйгээ их цаг хамт өнгөрүүлдэг бол тухайн хүүхэд бусад хүүхдээс илүү сэтгэл зүйн хувьд тайван тогтвортой, өөртөө итгэлтэй, айдас багатай байдгийг тогтоосон. Ингэхдээ зөвхөн хамт байх нь хангалтгүй бөгөөд харин хүүхэдтэйгээ ямар нэг байдлаар сэтгэл хөдлөлийн ээнэгшилт үүсгэх хэрэгтэй гэж зөвлөжээ.

Өөрөөр хэлбэл аавууд хүүхэдтэйгээ хамт кино үзэх, ном унших, гадуур зугаалах зэрэг хүүхдийн сэтгэлийг хөдөлгөсөн зүйлс хамтдаа хийж байх, энэ үедээ өөрт нь ямар санагдаж байгааг хэлж хүүхдэд бас ямар мэдрэмж төрж байгааг асуух зэргээр хүүхдэдээ хэзээ ч мартагдашгүй дурсамжуудыг үлдээж байх нь хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд маш их эерэг нөлөөтэй гэсэн үг юм.

profile

Зөвлөх: Сэтгэл судлаач Б. Алтанцэцэг /Сэтгэл Судлалын Үндэсний Төв/

Сэтгэл судлалын магистр, МУИС-ШУС-НУС Тайваны Дон Хуа Их Сургууль

X
Нэвтрэх