fbpx

Хүмүүжил

Гэр орны ажил хийх, хүүхдээ усанд оруулах, хоолоо хамтран хийх зэрэг ЭНГИЙН үйлдлүүд тань хүүхдийн ирээдүйд ямар АГУУ нөлөө үзүүлдэг гэж санана. ХАЙР ХАЛАМЖ-аар дүүрэн гэр бүлд өссөн хүүхэд муу амьдарна гэж байдаггүй. Аавынх ээжтэй нь харилцах харилцаанаас хүүхдийн тань ирээдүйд эсрэг хүйснийхээ хүмүүстэй харилцах харилцааны суурь тавигддаг. Тиймээс одооноос эхлэн эхнэр хүүхдээ тэвэрч, үнсэж, хайртай гэдгээ хэлж хэвшээрэй.

❎ Бага насны хүүхэдтэй аавууд цахим орчинд хэт идэвхтэй байгаа нь маш харамсалтай санагддаг. Хүүхэд тань хүссэн ч, эс хүссэн ч танаас үлгэрлэж өснө. Утас, зурагттайгаа холбогдож суух цагаасаа хүүхэдтэйгээ тоглоход, хамт байхад тодорхойг хэсгийг нь зарцуулаарай.

👲👧 Аавууд хүүхдийнхээ хувьд "СУПЕР БААТАР" нь байдаг билээ. Гэр бүлийн ТЭГШ ОРОЛЦООТОЙ, жигд шаардлагатай, ижил зарчимтай орчинд хүүхэд аз жаргалтай, хайр дүүрэн өсдөг. Хүүхдийн амьдралын боловсролын гол цөм нь амар тайван, аз жаргалтай, амьд харилцаатай гэр бүлийн үндэс ААВ та өөрөө шүү.

X
Нэвтрэх