fbpx

0-1 нас хүртэл

Хүмүүс хүүхэд хэвлийдээ байхдаа юм харж чадахгүй, мөн хэт нялх байдаг учир болсон үйл явдлыг санадаггүй гэж боддог. Гэвч хүүхэд эхийн хэвлийд байхдаа аливаа зүйлсийг маш сайн сонсдог бөгөөд дуу чимээг ч муугүй ялгадаг гэнэ. Хэрэв та үүнд итгэхгүй бол Бразилд болсон дараах явдлыг уншаад хэвлийдээ бойжиж буй үртэйгээ өдөр бүр ярих болно.

Бразилын залуу хос Тарсила, Флавио нар хүүхэдтэй болсноо мэджээ. Ингээд Флавио /нөхөр нь/ хүүхэдтэйгээ удахгүй уулзана гэхээс тэсэж ядан өглөөд 1 удаа, оройд 1 удаа ярилцдаг байжээ. Тэрээр орой ирэхдээ өдөр юу хийсэн талаараа яриад л, яриад л байдаг байв. Хамгийн гол нь ярих бүрдээ хэвлийд бойжих үрдээ хэр их хайртайгаа хэлдэг байсан гэнэ.

Хэдийгээр бяцхан үр нь өөрийг нь сонсож байгаа эсэхийг мэдэхгүй байсан ч хүүхдээ төрөх хүртэл өдөр бүр ярьсаар л байж. Харин хүүхэд төрөхөд юу болсон гэж санана?

Хүүхдээ төрсний дараа Флавио яг л гэдсэнд байхад нь ярьдаг байсан шигээ ярьж эхлэхэд нялх үр нь энэ бүх хугацаанд аавынхаа үгийг нэг бүрчлэн сонсож, "ойлгож" байсан мэт өөдөөс нь мишээжээ.

Баяр дээр баяр гэгчээр охин Антонелла нь наймдугаар сарын 11-нд буюу "Аавуудын өдөр" мэндэлж, аавдаа гайхалтай бэлэг барьжээ.

Эх сурвалж: www.brightside.com

X
Нэвтрэх