fbpx

Хүмүүжил

Бүх юмаа аав ээжээрээ заалгадаг хүүхэд бодол санаагаа чөлөөтэй илэрхийлэхээс айх айдастай болдог. Хэт их анхаарал тавьдаг аав ээжүүд хүүхдэд нь учирч болох аюулыг улам ихэсгэж, аливаа саад бэрхшээлийг даван туулах хүүхдийн өөрийнх нь чадварыг зохиомлоор багасгах магадлал өндөр.

Ер нь том болсон хойноо ч бусадтай харилцахаас болон бодол санаагаа илэрхийлэхээс айдастай болдог.

Аав ээжүүд битгий гүй, уначихна, хамаагүй гүйж болохгүй, унана, танихгүй хүн аваад явна шүү гэх мэт гэх мэтээр харилцдаг. Хүүхдийн идэвхтэй төлөвших үе нь сургуулийн өмнөх нас бөгөөд энэ наснаас нь хойш хүүхдэд нөлөөлөхөд нэлээн хүнд болж эхэлдэг.

Тиймээс жижиг ч гэлтгүй аливаа асуудлыг өөрөөр нь шийдвэрлүүлж байгаарай, аав ээжүүдээ.

Сэтгэл зүйч Н. Ариун-Эрдэнэ

Гэр бүл хүүхдийн сэтгэл зүйн боловсролыг дэмжих төв

 

X
Нэвтрэх