fbpx

Хүүхдийн хөгжил

Шүдээ хавирах нь цагаан хорхойтойн шинж гэж үздэг хүмүүс бий. Гэвч шинжлэх ухааны түүхэнд хүн яг юунаас болж шүдээ хавирдаг шалтгаан одоог хүртэл тодорхойгүй хэвээр байгаа билээ. Эмч нарын хувьд энэхүү үзэгдэл бие махбодын болон сэтгэл санааны гэсэн 2 хүчин зүйлээс шалтгаалдаг гэж үздэг.

  1. Хүүхэд сэтгэл санааны ямар хүчин зүйлээс үүдэн шүдээ хавирдаг бол? 

Ихэвчлэн хэт их үйл явдал давхацсан аз жаргалтай өдөр, эсвэл найз нөхөдтэйгөө муудалцах, сургууль дээрээ илтгэл тавих зэрэг стресстэй өдрийн орой нь хүүхэд шүдээ хавирдаг байна. Ерөнхийдөө бол сэтгэл зовнил, стрессээс үүддэг гэсэн үг.

2. Тэгвэл бид махбодын хүчин зүйл нь?

Шүдээ хавирахын өөр нэг шалтгаан нь шүдний буруу хөгжил, буруу зуулт юм.

Дээрх 2 тохиолдлын аль нь ч байсан та хүүхдээ мэргэжлийн эмчид үзүүлэх хэрэгтэй. Эс бөгөөс ирээдүйд шүд элэгдэх, шүд сулрах, дуу хоолойн өнгөнд өөрчлөлт орох зэрэг олон олон эрсдэл учрахыг анхаараарай.

X
Нэвтрэх