fbpx

Ээж, аавуудад

Ахиад л өнөө ухаалаг утас хүүхдийн хөгжилд хэрхэн нөлөөлдөг талаар ярих гэж байна гэж бодож байна уу? Үгүй дээ. Бид энэ удаад гар утас, таблетын хүүхдийн хараа, тархины хөгжилд нөлөөлөх сөрөг үр дагавраас арай өөр үр дагаврын талаар анхааруулах болно.

Ухаалаг утсаар хүүхэлдэйн кино, бичлэг үзэх, тоглоом тоглох хүүхдийн нас "залуужсан". Хүүхдүүд бараг төрөхдөө л гар утас хэрхэн ашиглахыг сурчихсан байдаг гэж хэлж болно.

Ихэнх ухаалаг гар утас 200 гр, таблет 500 гр орчим жинтэй байдаг. Тийм ч их биш юм шиг санагдаж байна уу? Тэгвэл хүүхэд тань дээшээ харж хэвтэж байхдаа утас, таблет зэргээ нүүрэн дээрээ унагах үед тийм хөнгөхөн санагдахгүй л болов уу? Нэн ялангуяа хүүхэд тань 5 нас хүрээгүй бол бүр ч аюултай. 5 нас хүрээгүй хүүхдийн нүүрний яс хараахан бэхжээгүй байдаг. Тиймээс нүүрэн дээр нь гар утас, таблет зэрэг хатуу биет төхөөрөмж унасан тохиолдолд хэр зэрэг хүнд бэртэх нь таны хүүхэд хэдэн настай болон хэр их "азтай" байснаас л шалтгаална гэсэн үг.

Нүүрэн дээрээ гар утас, таблет унагаж бэртсэн тохиолдол дэлхийн хамгийн өргөн тархсан гэмтлүүдийн 5-р байранд бичигддэг гээд бод доо.

Сонор сэрэмжтэй байдал хэзээ ч илүүдэхгүй шүү, эцэг эхчүүд ээ!

X
Нэвтрэх