Maamuu.mn сайтын хамт олон "Үл тоож болохгүй шинж тэмдэг" цувралынхаа энэ удаагийн дугаараар хүүхдийн машины суудлаас үүсч болох аюулын талаар анхааруулах болно.
Машины суудал үйлдвэрлэгчид энэхүү суудлыг нейлон болон нейлонтой төстэй материалаар хийдэг бөгөөд галд шатахаас сэргийлж галын эсрэг бодис цацдаг. Харин хүүхдийн арьс эмзэг мэдрэмтгий байдаг тул халууцсан үедээ эдгээр материалтай хүрэлцсэн тохиолдолд биеийнх нь арын хэсгээр улаан тууралт гардаг. Үүнийг "Car seat dermatitis" гэж нэрлэдэг байна.
Хэрэв хүүхэд тань шинээр авсан машины суудлаасаа харшлаад байвал даавуу дэвсэж байгаад суулгаж хэвшээрэй.
Эх сурвалж: www.brightside.me