fbpx

0-1 нас хүртэл

image

👶 Нярай хүүхдийн өөрийгөө илэрхийлэх гол хэл нь уйлах. Тэдний үйлдлийг сайн ажиглавал ямар шалтгаанаар уйлж байгааг таньж мэдэх боломжтой байдаг.

👉 Бидний нийтлэг алдаа бол уйлах бүрд нь аваад байвал авахуулаад муу зан сурчихна гэсэн эндүүрэл. Хүүхдийг уйлах үед тоохгүй орхисноор хүүхэд яваандаа тухгүй (өлссөн, шээсэн, баасан) үедээ ч уйлахаа больдог. Энэ нь сайн зүйл биш. Эсрэгээрээ асар аюултай зүйл билээ. Ингэж тааламжгүй байгаагаа илэрхийлэхгүй өөрийгөө хохироож том болсон хүүхэд сэтгэл зүйн хувьд тогтворгүй, өөртөө итгэлгүй, бусдад итгэдэггүй, уур уцаар ихтэй байхаас гадна оюун ухааны хөгжил биеийн дархлааны хувьд ч хөгжил муутай иргэн болдог.

☝️ Тиймээс хүүхдийг уйлах үед заавал тайвшруулж байх хэрэгтэй. Уйлах үед нь өөрийгөө байгааг мэдрүүлж тайвнаар ярилцах эсвэл зүрхэн талдаа толгойг нь наан элгэндээ тэвэрч хэсэгхэн хором болоход л хүүхэд тайвширдаг. Үүний дараа юу хүссэнийг нь анхаарах хэрэгтэй.

1.Өлсөөд уйлах
Амаа ангалзуулан, хацар руу нь ойртсон хуруу руу дайрах, хуруугаа хөхөх зэрэг биеийн хэлээр илэрхийлэн зөөлөн уйлна.

2. Нойр хүрэх
Уцаартайгаар уйлах бөгөөд нүдээ гараараа дарах, нүдээ нухлах, ойр ойрхон эвшээх зэрэг биеийн хэлээр илэрхийлнэ.

3. Орчин таалагдахгүй байх
Нярай хүүхдүүд ихэвчлэн орчин хэт халуун эсвэл хүйтэн үед таалагдахгүй байгааг илэрхийлдэг. Хамраа үрчийлгэж нойр хүрсэн үеийнхээс илүү хүчтэй уйлна. Энэ үед хувцсыг нь солих, эсвэл зузаан өлгийдөж өгвөл амархан тайвширна.

4. Хамт байхыг хүсэх
Хэт дуу чимээтэй, тод гэрэлтэй, тайван бус орчинд хүүхэд үргэлжлүүлэн зөөлнөөр уйлна. Энэ үедээ тэд аав ээжийнхээ хоолойг сонсох, үнэрийг тань үнэртэх, биеийн дулааныг нь мэдэрснээр тайвширдаг.

5. Бие эвгүйрхэх /Шүд ургах, гэдэс эвгүйрхэх, чихээр хатгах/
Хүүхдийн ямар нэг газар өвдөж байвал өөрийн тэнхээгээрээ огцом чанга уйлах ба хөмсгөө зангидан биеэ чангална. Энэ үед халууныг үзэж өвчний шинж тэмдэг байгаа эсэхийг сайтар шалгаарай. Хүүхэд тайвшрахгүй уйлсаар л байвал эмчид яаралтай хандах хэрэгтэй. Дур мэдэн эмчилгээ хийж хэрхэвч болохгүй.

👶 Нярай хүүхдэд ч сэтгэл хөдлөлийн бүх шинж тэмдэг ажиглагддаг. Үүнийг нь сайн анзаарч, ярилцаж, ойр ойрхон тэвэрч хайраа мэдрүүлж байгаарай. Таны хүүхэд ямар үед яаж уйлж байгааг ажиглаж анзаарч, биеийн хэлийг нь ойлгодог болох нь маш чухал шүү.

😍 Хүүхэд 0-3 насандаа хайрлагдсан мэдрэмжийг бүрэн авсан бол насанд хүрээд ч сэтгэлийн хат сайтай, элэгсэг хүн болдог.

X
Нэвтрэх