👼 Хүүхдийн хэл ярианы хөгжил сул байх шалтгаануудын нэг бол уруул орчмын булчин нь сайн хөгжөөгүй байх явдал юм.
✨Хүүхэд ярихыг хүсэж байсан ч уруул орчмын булчин төдийлөн сайн хөгжөөгүй учир ойлгомжтой ярьж чаддаггүй. Энэ булчингийн хөгжлийг удаашруулах
1. Нэгдүгээр хүчин зүйл нь СООСОГ юм. Нэг наснаас хойш соосог хөхүүлэх нь уруул орчмын булчингийн хэвийн хөгжлийг алдагдуулж зарим үгийг тод хэлж чаддаггүй.
2. Багаас нь утас, зурагтыг тохиромжтой хэмжээнээс хэтрүүлэн үзүүлэх. Үүнд: 2 хүртэлх насны хүүхдэд зурагт огт үзүүлэхгүй байх хэрэгтэй.
✴ Мөн 3 настай хүүхэд өдөрт 1 цагаас дээш зурагт үздэг бол хүүхдийн сэтгэх, ярих идэвхийг эрчимтэй сулруулж, үгээ зөв өгүүлбэрээ бүтэн хэлэхгүй болдог.
✴ Хүүхэд битгий хэл томчууд бид ч гадаад хэлийг сурахдаа хэн нэгтэй харилцан ярилцаж байж сайн сурдаг. Гэтэл зурагтыг зохистой хэмжээнээс хэтрүүлэн үзэж буй хүүхдүүд зурагтын дуу авиаг богино хугацаанд сонсоод л өнгөрнө үү гэхээс өмнөөс нь ярилцах боломжгүй байдаг. Гадаад хэлээр хэлд орж байна гэдэг гайхамшиг биш. Хүүхэд юуг үзэж сонссоноо л даган дуурайж буй явдал болохоос хөгжил биш.
✴ Ярилцахгүй байсаар уруул орчмын булчингийн хөгжил явагдаж чадахгүй хөшиж хүүхэд ярихаас залхуурч" эхэлдэг.
3. Хүүхэдтэйгээ бага ярилцах. Хүүхэд эхийн хэвлийд байх 27 долоо хоногтойгоосоо таны ярилцахыг мэдэрч эхэлдэг. Төрсний дараа хөхөө хөхөж байхдаа, живхээ солиулж байхдаа ч харцаараа ярилцаж байдаг. Энэ үед ээж аав нь нүд рүү нь хараад тайвнаар хайрлаж буйгаа, хийж буй үйлдлээ гэх мэтийн энгийн зүйлсийг байнга хэлж ярилцаж байх хэрэгтэй.
✴ Хүүхдээ хөхүүлж байхдаа нүд рүү нь харан ярилцахгүй, тэвэрчихээд утсаа оролдож үл тоох нь хүүхдийг харилцаанд суралцах анхны алхамыг алдаж хүүхэд өөртөө итгэлгүй, харилцах эв дүйгүй болоход нөлөөлдөг.
👉 Уруул орчмын булчинг хөгжүүлэхийн тулд доорх аргуудаас хэрэглээд үзээрэй.
- Хоолыг нь аль болох сайн зажлуулж идүүлэх
- Хүүхэд ээж аавыгаа ярьж байхад уруулын хөдөлгөөнийг анхааран хардаг. Хүүхдээ ээжийнхээ амны хөдөлгөөнийг дуурайлган хөдөлгөж болохоор, болж өгвөл амны хайрцгийг тань ажиглаж болохоор удаан тод яриарай.
- Хүүхэд гараараа ээжийнхээ уруулын хэлбэрийг өөрчлөн оролдох нөхцөлийг бүрэлдүүлж, хүүхэдтэйгээ ойрхон ярилцах бас үр дүнтэй.
- Хүүхэдтэйгээ ярихдаа аль болох үгийг бүтнээр нь хэлж байгаарай.
- Лимбэ, бүрээ, хөөсийг хүүхэдтэйгээ ээлжлэн үлээж тоглох нэлээн үр дүнтэй.
- Хүүхэд юм ярихдаа өөрийнхөө ярьж байгааг, амныхаа хөдөлгөөнийг харж болох боломж өгөх. /толь өгч харуулах г.м/
- Үе тэнгийн хүүхдүүдтэй тогтмол тоглуулж байх нь бусад хүүхдүүдийн ярьж байхыг хараад өөрөө тэр хүүхдүүд шигээ ярихыг оролдож эхэлдэг.
🙏Зурагт номыг шантралгүйгээр уншиж өгөөрэй. Хамгийн гол нь харилцан ярилцаж унших хэрэгтэй. Хэд уншаад ч хүүхэд тэр номд гарсан үгсийг зөв хэлж чадахгүй байж болно. Тэгсэн ч гэсэн уншиж өгч тэр номд орсон үгсэд дастал нь үргэлжлүүлээрэй. Хүүхдийн хэл ярианы хөгжил, үгийн баялаг хэдий чинээ сайн байна төдий чинээ сэтгэхүйн хөгжил сайн байдаг.
☝Хүүхэд үг, үсэг буруу дуудвал ХҮЧИЛЖ зөв дуудуулах гэсний хэрэггүй, та өөрөө л зөв тод яриад байх хэрэгтэй шүү.
🚫 2 наснаас дээш хүүхэдтэйгээ мама, гого, баба гэж товчилж ярихгүй бүтэн үгээр нь ярина.