fbpx

Ээж, аавуудад

image

Энэхүү арга нь их энгийн хэрнээ тууштай байж чадвал үр дүнгээ гайхалтай өгдөг шүү.

💠 Шилэн лонх эсвэл гэрэлтдэг хайрцаг бэлдэнэ.

💠 Гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь сайшаалтай, бусдад тустай, зөв үйл хэрэг хийх бүр лонх руу нэг жижиг чулуу (чихэр, ундааны бөглөө г.м) хийнэ.

💠 Лонх хэзээ дүүрнэ тэр үед гэр бүлээрээ хамтдаа урамшуулал хүртэнэ. (Хамтын үйлдлээр дүүрсэн учир, хэн нэг нь их бага гэж ялгах шаардлагагүй)

💠 Энэхүү урамшуулал нь агаарт гарах, аялалд явах, хоолонд орох, хөгжилтэй тоглоомын газар тоглох гэх зэрэг бүх гишүүнд хүртээмжтэй, хөнжилтэй аргууд байх хэрэгтэй.

🔸️ Гэр бүлийн хурлаараа ямар ямар тохиолдлуудад лонхонд чулуу хийхээ тохиролцоно.

🔸️ Долоо хоног эсвэл сарын хугацаанд дүүрэх эсэхийг баримжаалж савныхаа том, жижгийг сонгоорой.

Дээрх арга нь гэр бүлийг эвсэг, нээлттэй, нэгнийхээ амжилтын төлөө хамтдаа хичээдэг, нэгнийхээ амжилтаар гэр бүлээрээ бахархаж чаддаг байх гэх мэт маш олон эерэг давуу талуудтай 💕

X
Нэвтрэх