fbpx

Ээж, аавуудад

image

Хүүхдээ хэт бөөцийлж, харилцан дүгнэлтгүй бусдыг буруутгаж хүүхдийг өмөөрөх, хийх зүйлийг нь өмнөөс нь хийж өгөх тусам хүүхэд бие даалтгүй, идэвх санаачилгагүй, асуудалд өртөмхий, бүрэг ичимхий болдог.

Хүүхдийн оюун бодол, сэтгэл зүй, бүтээлч байх хандлагыг гэмтээж байгаа энэхүү үйлдлүүдээ үргэлж зөвтгөж бид эцэг эх нь учраас өмнөөс нь шийдэх ёстой гэсэн муйхар үзэл хүүхдийг биднээс улам холдуулдаг.

Бие даана гэдэг нь өөрөө бодож, өөрөө шийдэж, өөрөө хийж, өөрөө бусадтай "учраа олохыг" хэлнэ.

Тиймээс та хүүхдэдээ насанд нь тохирсон ажлыг даалгаж итгэж байгаагаа мэдрүүлж чадах зүйлийг нь өмнүүр нь орж бүү хийгээрэй. Хүүхдээ таны дэргэд байхад алдаа гаргаж түүнээсээ суралцах боломжийг олгоорой.

X
Нэвтрэх