fbpx

Шанзтай блинчик
3,632

2021 он 04 сар 10

ОРЦ:

  • Сүү - 100гр
  • Бүхэл үрийн гурил - 50гр
  • Масло - 50гр
  • Өндөг - 3ш
  • Вандуй - 40гр
  • Сыр - 2ш
  • Чинжүү - 40гр
  • Мах - 100гр
  • Сонгино - 20гр

ШИМ ТЭЖЭЭЛ:

Сүүнд кали, фосфор, кальци, натри, магни, цайр, зэс, төмөр зэрэг элемент бага хэмжээгээр агуулагдаг бөгөөд хүний биед хэрэгцээт аминдэм, амин хүчил, хялбар шингэх тос, нүүрс ус, эрдэс бодисоор хангаж, гэдэсний ашигтай бичил биетийг үүсгэдэг аж.

Бүхэл үрийн гурил хүний гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, биед хуримтлагдсан хорт бодисыг гадагшлуулна. Ходоод гэдэсний үйл ажиллагааг сайжруулж, цусан дахь чихрийн хэмжээг багасган, зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлж биеийн эсэргүүцлийг сайжруулна.

 

Ногоон чинжүү: Бусад өнгийн чинжүүнээсээ калорын хэмжээ илүү бага мөн төмрийн элементийг ихээр агуулдаг учраас цус багадалттай хүмүүс бас турах гэж байгаа болон жингээ барьдаг хүмүүс хэрэглэхэд сайн гэжээ.

Шар чинжүү: Витаминаар баялаг учраас ядаргаа тайлах, цусны бүлэгнэлтээс хамгаалах үйлчилгээтэй.

Улаан чинжүү: Витамин С-ийн хэмжээгээрээ ногоон чинжүүнээс 2 дахин их учраас хөгшрөлтөөс сэргийлдэг юм байна.

X
Нэвтрэх