ОРЦ:
- Өндөг - 1ш
- Бууцай - 20гр
- Гурил - 30гр
- Гүнжидийн үр - 20гр
- Мах - 100гр
- Будаа - 100гр
ШИМ ТЭЖЭЭЛ:
Бууцай нь олон төрлийн аминдэм, эрдэс бодисоор баялаг, ялангуяа иод, төмөр, кали, зэс ихтэй. Мөн С, А аминдэм агуулдаг.
Түүний навчинд агуулагддаг аминдэм, эрдэс бодис нь хоол боловсруулах эрхтэний хэвийн үйл ажиллагааг дэмжихээс гадна хялгасан судсыг бэхжүүлж зүрхний шигдээс, цус харвахаас хамгаалахад тусалдаг.
Бууцайг хоолондоо тогтмол хэрэглэж заншвал цусан дахь сахарын хэмжээг багасгаж тогтворжуулах үйлчилгээ үзүүлдэг. Нүдэнд тустай лютенээр баялаг. Бууцайнд агуулагддаг эслэг нь нарийн гэдсийг цэвэрлэдэг, өтгөн хаталтыг зогсоох үйлчилгээтэй.
Өндөг: Өндөгний химийн найрлага нь дунджаар үзүүлбэл: 73,6% нь ус, 13% нь уураг, 12% нь өөх, 0,60% нь нүүрс ус, 1 % нь кальци, фосфор зэрэг эрдэс бодис байдаг.
Өндөгний шар нь уураг, өөх, нүүрс ус, эрдэс аминдэмээс гадна бас A, B, D, E аминдэм агуулагдана. Харин цагаан уураг нь нөхөн төлжүүлж, биеийн эсэргүүцлийг сайжруулна. Мэдрэлийн болон уураг тархины эд эсийг лецитин хэмээх зайлшгүй чухал бодисоор хамгийн ихээр хангадаг юм.
Гүнжидийн үр нь витамин А-гийн шингээлтэд онцгой үр нөлөөтэй. Хоол хүнсэндээ гүнжидийн үр хэрэглэх хамгийн хялбархан арга бол шинэ ногооны салатандаа халбага үр холих юм. Энэ нь салатанд онцгой амт нэмэхээс гадна үсэнд тань ашиг тустай.