fbpx

Сэтгэлзүйч зөвлөж байна

image

Хумсаа мэрэх, хуруугаа хөхөх,  бусдыг хазах,  ямар нэгэн зүйлд донтох, орондоо шээх, бие даах чадвар сул, хүйс сольж хувцаслах, тоглох зэрэг эмгэг шинж тэмдэг  нь хүүхэд 0-5 нас хүртлээ хэрхэн өсөж,  хүмүүжсэнээс ихэвчлэн шалтгаалдаг.

0-5 нас хүртэлх хүүхдийн сэтгэлзүйн  хөгжлийг үе шатаар нь

  • 0-18 сар,
  • 18 сараас 3 нас,
  • 3- 5нас гэж гурав ангилан авч үздэг.

Цэцэрлэгийн хүүхэд хумсаа мэрэх, хуруугаа хөхөх,  бусдыг хазаад байх нь хэвийн үзэгдэл үү?
0-18 сартай хүүхдийг эхийн сүүгээр бойжуулах  нь маш чухал юм. Учир нь эхийн сүүгээр бойжсон хүүхэд сэтгэлзүйн хувьд гурван мэдрэмжийг авч байдаг. Хөхөө хөхсөн хүүхэд нэгдүгээрт хөхөө хөхөх дур нь хангагдана, хоёрдугаарт тайвширна, гуравдугаарт унтана. Үүнийг амны гурвал шинж гэх бөгөөд хэрвээ энэ мэдрэмжээ авч чадахгүй байвал амны будлиан буюу стресс-т ордог. Хуруугаа хөхөх, хумсаа мэрэх, бусдыг хазах  нь хөхөө хөхөхтэй адил үйлдэл бөгөөд ямар нэг шалтгааны улмаас төрөөд хөхөө амлаагүй, угжаар өссөн, ой 6 сар хүртэл нь хөхүүлээгүйгээс үүдэн гардаг сэтгэлзүйн гэмтэл юм.

X
Нэвтрэх