fbpx

Хүүхдийн хооллолт

image

Сүүлийн үеийн хүүхдүүд их муу ярьдаг болжээ. Би аав, ээжүүдэд хүүхдэдтэйгээ ярилц, харилц гэж үргэлж зөвлөж байгаа ч давхар бас идээ ундаанд нь уруул, хэл, хүүхэн хэл, эрүү гэх мэт өгүүлэхүйн эрхтэнүүдэд өдөр бүрийн дасгал болохуйц хоол хүнсний ач холбогдлын талаар дурдахгүй бол огт болохгүй байгааг анзаарлаа.

Ааруул, ээзгий, хатаасан бяслаг, булчингийн мах, гурилтай шөл /гоймон/ тарга уусан аягаа долоолгох зэрэг нь хэлд орох гэж байгаа хүүхдийн өгүүлэхүйн эрхтэнүүдийн дасгал болж
өгдөг.

  • Хазах
  • Зажилах
  • Зулгаах
  • Сорох
  • Долоох
  • Залгих зэрэг үйлдэдүүд нь ам, хэлний булчинг ажиллуулж, хөгжүүлж байдаг.

Гэтэл одоо бид хүүхдэдээ ямар хүнс өгч байна вэ?

  • Алимны нухаш
  • Төмсний нухаш
  • Луувангийн нухаш
  • Мексердсэн махтай бантан
  • Зутан шөл
  • Сүүнд дэвтээдэг бэлэн хоол
  • Каша...
    Хүүхдэдээ зөвхөн залгих хоол өгч байна. Их л сайндаа чихэртэй хорхой ааруул өгдөг байх. Тэр нь бас л зөөлөн.

Бидний багад аав ээжүүд маань хааяа нэг мах чанаад булчингийн эрээн мах эсвэл үс ургуулдаг гээд шил /хүзүү, сээрэнд байдаг, хатуу шар/өгч зулгаалгадаг сан. Өөрсдөө зөөлөн мах идээд яагаад хүүхдэдээ ийм амтгүй, хатууг нь өгдөг байнаа гэж боддог байж билээ. Тэр үед ямар одоогийнх шиг битүү чанагч гэж байсан биш дээ, махыг ч тэгтэл нь нялз болгодоггүй байв. Бас хатуу ааруул, ээзгий, хатаасан бяслаг тавганд үргэлж л байна. Амандаа бултагнуулаад л эрүүгээ чилтэл иддэг сэн.
Энэ бүхэн хүүхдийг хэлд орох бэлтгэл болдог. Бид тод, зөв ярьж сурсан маань идэж, уудаг байсан хоол, хүнстэй салшгүй холбоотой.

Эцэг, эхчүүд минь хүүхдийнхээ идэж буй хоол хүнсэнд анхааралаа хандуулаарай!

 

profile

Зөвлөх: А. Найгалмаа

X
Нэвтрэх