fbpx

Хүүхдийн хөгжил

image

Хүүхдээ уйлагнаад, ээж ааваасаа салахгүй, гэрийн ажил хийлгэхгүй үед зурагт, утас үзүүлээд суулгахаар хэдэн цагаар ч хамаагүй томоотой суугаад мөн чиг амар шүү. Гэвч ингэж их зурагт үзэх нь хүүхдэд сөрөг нөлөөтэй гэдгийг аав ээжүүд маань хэлүүлэлтгүй мэднэ. Мэддэг хэдий ч тоодоггүй зүйлсийг тань илүү тодруулъя.

  • Зурагт үзэх зохистой хэмжээ:
  • 0-2 насанд үзэхгүй
  • 2-4 насанд 15-35 минут
  • 4-6 насанд 50 хүртэл минут нас сэтгэхүйн онцлогтоо тохирсон хөтөлбөр үзэх нь хүүхдийн хөгжилд эерэгээр нөлөөлдөг.

Зурагтыг хэм хэмжээнээс хэтрүүлэн үзэх нь:

• Хүүхдийн хэл ярианы хөгжилд сөрөг нөлөөтэй
Хүүхдийн хэл яриаг хөгжүүлэхийн тулд байнга л харилцан ярилцаж байх ёстой байдаг. Гэтэл хэдэн цагаар зурагт үзсэн хүүхэд хүний яриаг сонсохоос биш эргүүлэн ярилцах хүсэлгүй болдог (Өгүүлэх эрхтний хөгжил сул болно). Хэл ярианы хөгжил сэтгэхүйн хөгжил шууд холбоотой тул яваандаа сэтгэхүйн хөгжил удаашралтай болно. Тийм болохоор зурагтаас илүү бага насны хүүхэдтэйгээ тоглож, ярилцаж, үнсэж, тэвэрч хамтдаа цагийг өнгөрүүлбэл хүүхдийн сэтгэц, хэл ярианы хөгжилд тустай.

• Даган дуурайх
Хүүхдүүд өөрийн харсан үзсэн зүйлийг заавал дуурайх гээд байдаг хандлагатай. Тэр тусмаа зурагтаар гарч буй зүйлийн аль болох зүггүй, муу дүрийг хүүхэд авч үлддэг. Эцэг эхчүүд ч мөн адил хүүхдийнхээ өмнө гаргаж буй үйлдлээ хянаж байх хэрэгтэй. 2-3 насныхны харааны ой тогтоолт өндөр тул энэ насныхны ухаалаг утас өөрөө хэрэглэж байгаа нь гайхамшиг биш. Таны хийдэг үйлдлийг хэд хараад л тогтоох боломжтой (Энэ үеийг нь өөр байдлаар хөгжүүлбэл хэчнээн сайн).

• Цахилгаан соронзон долгионы нөлөөнд өртөх
Хайрч хуурсан түлэгдсэн хоол идэх нь ходоодонд тун муугаар нөлөөлдөг шүү дээ. Цахилгаан соронзон долгион нь түүнээс илүүтэйгээр хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Энэ долгионы нөлөөгөөр толгой өвдөх, нойр хулжих, цээжлэх чадавх буурах, хараа муудах, эцэг эхийн удамшлын хамааралгүй огцом түргэн уур уцаартай болдог.

• Бие бялдрын хөгжилд нөлөөлөх
1-3 насандаа зурагт их үзсэн хүүхдүүдийн бүсэлхийн хэмжээнд өөрчлөлт ордог гэдгийг та сонсож байсан уу? Хүүхэд хэр их зурагт үзнэ төдий чинээгээр бүсэлхийн тойргийн хэмжээ ихэсдэг байна. Канадын Монреал хотын үндэсний их сургуулийн эрдэмтэд 1-3 насны 1413 хүүхдэд судалгаа хийхэд 7 хоногт 1 цаг зурагт үздэг хүүхдийн бүсэлхий дунджаар 0,5 мм-ээр нэмэгддэг гэсэн дүгнэлт гарчээ. Мөн АНУ-ын хүүхдийн эмч нар хүүхдийг өдөрт 2 цагаас дээш зурагт үзүүлэхгүй байхыг зөвлөж байна.

Эцэг эхчүүд бололцооныхоо хэрээр бага насны хүүхэдтэйгээ цагийг өнгөрүүлж, түүнд хайртайгаа мэдрүүлж, анхаарал тавьж түүнтэй тоглож, ярилцаж байхыг зөвлөж байна. Ингэснээрээ та түүнийг ирээдүйд өөрийгөө илэрхийлэх, найз нөхөдтэй болох, хүнтэй харилцах, холбоо тогтоох үндэс суурийг тавьж өгч байгаа юм шүү.

X
Нэвтрэх