• Анхаарал нь их сарнидаг хүүхэд бий юу?
❇ Багаасаа эцэг эхийн хэт анхааралд өсөөд хэн нэгэнд найдаж өссөн хүүхэд сургуулийн амьдралд ороод анхаарал сарниж өөрөө болон өрөөл бусдын суралцах үйлд саад болдог. Иймд хүүхдээ тэсвэр хатуужилтай байхыг эцэг эх өөрөө үлгэрлэн сургаж ямар ч зүйлийг дуустал хийдэг чанарыг сургах хэрэгтэй.
❇ Анхнаасаа насанд нь тохирсон багахан даалгавар өгөөд дуустал нь бүрэн хийлгэж хэвшүүлэх. Насанд нь ахадсан их даалгавраар шахах нь хүүхдийг идэвхгүй залхуу болгодог.
❇ Зурагт ном тогтмол уншиж өгч байх хэрэгтэй. Ном уншуулж өсөөгүй хүүхэд анхаарал төвлөрөлт сул байх нь элбэг ажиглагддаг.
❇ Зурагт, дэлгэцийн хэрэглээ тохиромжтой хэмжээнээс хэтэрвэл хүүхдийн анхаарал төвлөрөлтөд хамгийн сөрөг нөлөөтэй. 2 нас хүртэл огт үзэхгүй. 3 настай бол өдөрт 30-45' гэх мэт цагийн хязгаартай үзэх хэрэгтэй байдаг.