fbpx

Эрүүл мэнд

image

Хүүхэд уйлах, тайван бус байхад хүүхдийн толгойг зөөлхөн илж тайвшруулдаг. Энэ үед эндорфен буюу аз жаргалын гормон ялгарч, хүүхэд тайвширч байдаг. Тиймээс хөхүүлж байх үедээ зөөлхөн гэхдээ удаан илэх нь сайн нөлөө үзүүлдэг.

Хүүхдэд иллэг хийхдээ цээж, нуруу, гар, хөлийг нь дээрээс нь доош нь чиглэлээр илдэг. Нуруу илэх нь хүүхдийн өтгөн хаталтад сайнаар нөлөөлдөг. Иллэг нь судас өргөсгөж, цусан хангамжийг сайжруулж, дархлаа сайжруулахад сайн нөлөөтэй. Хэсэгчилсэн иллэг, дээрээс нь доош нь илэх гэх мэтээр иллэгийг гэрийн нөхцөлд хөнгөхөн хийж байх хэрэгтэй.

Хөнгөхөн, цусны эргэлтийг сайжруулах зорилгоор л иллэгийг хийж байх хэрэгтэй. Сард нэг долоо хоног л хийхэд болно. Иллэгийг зөвхөн нярай гэлтгүй бүх насны хүүхдэд хийж байх хэрэгтэй. Эцэг эхчүүд хоёр нас хүрчихвэл тэр бүр иллэг хийхээ больдог нь буруу юм.

Эх сурвалж: Хүүхдийн төв сувилал

X
Нэвтрэх