fbpx

Мэдээ, мэдээлэл

image
  • Хоолыг нь аль болох сайн зажлуулж идүүлэх
  • Хүүхэд ээж аавыгаа ярьж байхад уруулын хөдөлгөөнийг анхааран хардаг. Хүүхдээ ээжийнхээ амны хөдөлгөөнийг дуурайлган хөдөлгөж болохоор, болж өгвөл амны хайрцгийг тань ажиглаж болохоор удаан тод яриарай.
  • Хүүхэд гараараа ээжийнхээ уруулын хэлбэрийг өөрчлөн оролдох нөхцөлийг бүрэлдүүлж, хүүхэдтэйгээ ойрхон ярилцах бас үр дүнтэй.
  • Хүүхэдтэйгээ ярихдаа үгийг бүтнээр нь хэлж байгаарай. Нэг өгүүбэрээ гүйцэд төгсгөж ярилцаарай.
  • Лимбэ, бүрээ, хөөсийг хүүхэдтэйгээ ээлжлэн үлээж тоглох нэлээн үр дүнтэй.
  • Хүүхэд ярьж байхдаа өөрийнхөө ярихыг, амныхаа хөдөлгөөнийг харж болох боломж өгч толинд харуулж болно.
  • Үе тэнгийн хүүхдүүдтэй тогтмол тоглуулж байх нь бусад хүүхдүүдийн ярьж байхыг хараад өөрөө тэр хүүхдүүд шигээ ярихыг оролдож эхэлдэг. (Хүүхэд сайн ярьдаггүй бол өөрөөс нь 1 насаар дүү сайн ярьдаг хүүхэдтэй найзлуулахад үр дүнгүүд ажиглагдсан)
  • Тараг уусны дараа аяга долоолгох
  • Хэлийг хамрын үзүүр лүү, эрүү рүү хүргэх, хошуу цорвойлгож зааны хошуу болж тоглох
  • Хацраа түнтийлгэж бүтэн алим, хоёр тал руу нь ээлжлэн шахаж тал алим хийлгэж тоглох
  • Амьтдын дуу авиаг дуурайж дуугарах. Зөгий, ямаа, үхэр, нохой, гахай зэрэг сайн мэдэх амьтдаас эхлээрэй.

X
Нэвтрэх