Мэдээ, мэдээлэл

"Монгол Контент" ХХК-ийн хамт олон Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814 жил, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний Их баяр наадмын босгон дээр шинэхэн дуугаараа хүүхэд багачуудтайгаа мэндчилж байна.

“МОНГОЛ НААДАМ” хэмээн нэрийдсэн энэхүү дуу, клипийг хөгжмийн зохиолч А.Ариунболд, “Universe Best Song” уралдааны шилдэг оролцогч Э.Соёмбо, Маамуу нэвтрүүлгийн хөтлөгч Амина буюу Э.Анужин, “Жонон” хамтлагийн хуурч Д. Мөнхсайхан, “Moon Dance” хамтлагийн бүжигчин Э.Золжаргал нар "амилууллаа".

IFrame

Энэхүү дуу, клипийг Үндэсний их баяр Наадмыг тохиолдуулан Маамуу хүүхдийн нэвтрүүлгийн тусгай дугаарт зориулан бүтээсэн бөгөөд үндэсний язгуур урлаг, дээл хувцас, бий биелгээ бүжиг, морин хуур хөгжим болон монгол орны үзэсгэлэнт байгаль, дэлхийд ганцхан монгол наадмаараа бахархах сэтгэгдлийг хүүхэд багачуудад төрүүлэхийг эрмэлзлээ.

Баярын тусгай дугаараа Наадмын өдрүүдэд МҮОНТВ-ээр хүлээн авч үзээрэй.


Маамуу 3D хүүхэлдэйн кино ТУН УДАХГҮЙ...

Ташрамд дуулгахад Үндэсний шилдэг контентийн уралдааны шилдгээр шалгарсан “Маамуу”–ийн хамт олон цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан Дэлхийн зөн Монгол, ЖАЙКА зэрэг байгууллагуудтай хамтран Ковид-19-ийн үед эрүүл мэнд, аюулгүй байдлаа хэрхэн хамгаалж, дархлаагаа дэмжих тухай цуврал контентуудыг бэлтгэн хүргэж байна.

X
Нэвтрэх