fbpx

Ээж, аавуудад

Өдгөө 72 насыг зооглож буй ч "ануухан" яваа загвар өмсөгч Мэйе Маск өөрийн хувийн амьдралаараа нэг их онгирч бардамнаад байдаггүй ч төрүүлж өсгөсөн хүүхдүүдээрээ бахархаж явдгаа нуудаггүй. Түүний гурван хүүхэд техник технологи, хоол хүнс, кино урлагийн буюу өөр өөрсдийн салбартаа аль хэдийнэ нэрээ гаргасан эрхмүүд болжээ. Тэгвэл Мэйе Маск хүүхдүүдээ хэрхэн амжилттай яваа нэгэн болж төлөвшүүлсэн тухайгаа хуваалцсаныг хүргэж байна.

  1. ШАРГУУ ХӨДӨЛМӨРЛӨХИЙН АЧ ТУСЫГ БАГА БАЙХААС НЬ ЗААЖ СУРГА

Мэйе 31 насандаа гурван хүүхдээ ганцаараа өсгөх шаардлагатай нүүр тулгарсан тул бүтэн цагаар хоол тэжээлийн мэргэжилтнээр ажилладаг байв. Иймд хүүхдүүд нь түүний ажлын ёс зүйн журмаас суралцаж шаргуу хөдөлмөрлөхийн ач тусыг бага насандаа ойлгож авжээ.

  1. БИЕ ДААСАН, САЙХАН СЭТГЭЛТЭЙ, ШУДАРГА БАЙХЫГ Ч БАС ЗАА

Тэр хүүхдүүдээ хөдөлмөрч нэгэн болгон хүмүүжүүлэхээс гадна сайхан сэтгэлтэй, бие даасан, шударга байхыг ч бас зааж сургасан. Илон, Кимбал, Тоска нар бага байхаасаа л ээжийнхээ ажил, бизнест нь тусалдаг байсан учир жил ирэх тусам өөрсдийн гаргасан шийдвэр, хийсэн үйлдлийнхээ хариуцлагыг хүлээж сурч байлаа.

  1. ХҮҮХДЭЭ ӨӨРИЙНХ НЬ ХҮСЛЭЭР БАЙЛГА

Түүний хүүхэд өсгөхдөө баримталдаг гол зарчим бол "Шаргуу хөдөлмөрлөх чухал ч өөрийнх нь хүсэж сонирхсон зүйлийг хийлгэх нь чухал" аж. Үнэхээр л ихэнх эцэг эхчүүд өөрсдийн хийж чадаагүйг, өөрсдийн хүсэл мөрөөдлийг хүүхдэдээ тулгаж байгаа харагддаг шүү.

  1. ИРЭЭДҮЙД ГАРГАХ АМЖИЛТ ХҮҮХЭД БАЙХААС ЭХТЭЙ

Тэрээр "Илон хүүхэд байхдаа ном унших, Кимбал жимс ногоо шинжих, Тоска надтай хамт цагийг өнгөрөөх дуртай байсан. Тухайн үед би Илонийг "SpaceX", "Tesla" компанитай, Кимбалийг хэд хэдэн ресторантай, Тоскаг кино компанитай болно гэж төсөөлөө ч үгүй байлаа. Гэхдээ одоо ингээд харахад тэдний амжилт гаргасан салбар, мэргэжлүүд нь бага байхдаа юу хийх дуртай байсантай нь шууд холбоотой байжээ" гэлээ.

Эх сурвалж: Bright Side

X
Нэвтрэх