fbpx

Эрүүл мэнд

image

Зуны дэлгэр цаг ирсэн энэ үед эцэг эхчүүд агаарын бохирдол хүнд металийг биеэс гадагшлуулах хүчил төрөгчөөр хангах, хүүхдээ чийрэгжүүлэх нь чухал юм. Заавал сувилал амралт гэхгүй 7 хоногт 2-3 удаа чийрэгжүүлэх массаж иллэг хийж, сүү цагаан идээ, шим тэжээлтэй хоол хүнсээр хооллох нь зүйтэй.

Нярай болон бага насны хүүхдүүдээ эцэг эхчүүд чийрэгжүүлж дархлааг нь дэмжих хэрэгтэй. Хүүхэд нь том хүнийг бодвол бие физиологийн хувьд дархлааны систем нь бүрэн тогтворжоогүй байдаг. Хүүхдийн дархлааны систем сул, булчин шөрмөсний хөгжил бага, ясжилтын процесс насны онцлогоор явагдаж байдаг учраас бага насандаа хүүхдүүд витамин D дутагдал их байдаг.

Энэ үед ясжилтын хэлбэр, рахит сульдаа зэрэг суурь өвчлөлийн хэлбэр элбэг байдаг. Тийм учраас хүүхдийг нар агаарт байлгах, сувилах шаардлагатай. Мөн хүүхдийн дархлааны тогтолцоог нь дэмжих, биоидэвх био энергээр нь идэвхжүүлэх шаардлагатай. Цэвэр өөрийнх нь био энергээр дархлааг нь сайжруулах шаардлагатай байдаг. Тэр дундаа Монголчуудын уламжлалт бариа засал анагаах ухаанд хэрэглэж ирсэн хонины сүүлтэй тосоор иллэг бариа хийх нь нэн чухал.

Хонины сүүлтэй тосыг хэрэглэхдээ гартаа бүлээсгэх хэлбэрээр хүүхдийнхээ бүх биенд иллэг хийж хэрэглэнэ. Учир нь хүний хий хуйг тэнцүүлнэ, дархлааны системийг дэмжиж, цус лимпийн урсгалыг сайжруулдаг юм.

ХОНИНЫ СҮҮЛНИЙ ТОСООР ЗУНЫ УЛИРАЛД ИЛЛЭГ ХИЙХ НЬ ЯАГААД ЧУХАЛ ВЭ?

Нярай хүүхэд хонины сүүл хөхөж өсөх нь өлчир чийрэг, өвчин эсэргүүцэх чадвартай болдог учраас тэр юм. Түүнд агуулагдах Д,С,А,К амин дэмүүд сульдаа өвчин, элдэв хордлого, харшил, харааны хөгжилд эерэгээр нөлөөлж цус багадалтаас сэргийлдэг юм.

Мөн хоолны шингэц сайжруулж хүүхдийг тураалд оруулахгүй өөх тосыг сайн задалдаг байна. Харин хонины сүүлэн тосоор зуны улиралд тослон агаар усаар давхар чийрэгжүүлэх нь хүүхдийн өсөлт хөгжилд эерэгээр нөлөөлдөг байна. Бидний сайн мэдэх ясны буруу хөгжил рахит сульдаа өвчнийг анагаахад эцэг эхчүүд маань элсэн дээр тоглуулж нарны элчинд болон усан эмчилгээ хийдэг.

Түүнтэй мөн адил зуны улиралд хонины сүүлэн тосоор нярай болон 5 хүртэлх насны хүүхдэд иллэг бариа хийж өгснөөр цусны эргэлтийг нь сайжруулан, дутагдаж байгаа Д, К амин дэмийг арьсаар нь дамжуулан өгөх, дархлааг нь дэмжих зэрэг онцгой ач холбогдолтой. Сүүлэнд кальци ихээр агуулагддаг учир хүүхэд рахит тархины даралттай болдоггүй.

Иллэг: Хүүхдэд иллэг хийхдээ цээж нуруу, гар хөлийг нь дээрээс нь доош чиглэлээр илдэг. Иллэг нь судас өргөсгөж, цусан хангамжийг сайжруулах бөгөөд сард 5-7 хоног иллэг бариа хийж өгвөл илүү сайн. Иллэгийг зөвхөн нярай гэлтгүй бүх насны хүүхдэд хийж өгөх хэрэгтэй.

 

X
Нэвтрэх