fbpx

Мэдээ, мэдээлэл

image

Улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ цаг хугацаанд Дэлхийн зөн Монгол ОУБ нь Үндэсний шилдэг контент “Маамуу” цуврал анимэйшнийг бүтээгч “Монгол Контент” ХХК-тай хамтран бага насны хүүхдүүдийг коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор “Аврагч Мазаалайн зөвлөмж” цуврал анимэйшнуудыг бэлтгэн хүргэж байна.

Энэ удаад Аврагч Мазаалай маань “Зохисгүй үйлдэл”-ийн талаарх зөвлөгөөг хүргэж байна.

Томчууд хүүхдийн дэргэд өөрсдийн гаргаж байгаа зан ааш, үг үйлдлээ байнга хянаж байх ёстой билээ. Учир нь хүүхэд бол томчууд бидний толь юм. Тиймээс та өөрийн төдийгүй өрөөлийн хүүхдийн дэргэд ч зохисгүй үйлдэл бүү хийгээрэй.

Олон нийтийн газар, ил задгай шүлс, нус, цэрээ хаях үзэгдэл нь зохисгүй үйлдлүүдийн хамгийн энгийн жишээ юм. Тиймээс хүүхдийн дэргэд, олон нийтийн газар дор бүрнээ хариуцлагатай байж, бусдыг болон өөрийгөө хүндлэн халдварт өвчин тараахгүй байхыг Аврагч Мазаалай уриалж байна.

X
Нэвтрэх