fbpx

Ээж, аавуудад

image

Таны айлын хэд дэх хүүхэд вэ гэдэг таны бодож байгаагаас ч илүү чухал. Энэ нь таны хувь хүний онцлог шинж чанаруудад нөлөөлөөд ч зогсохгүй хүүхдээ хэрхэн өсгөхөд чинь ч бас нөлөөлдөг байна. Та айлын ГАНЦ хүүхэд бол...

ХУВЬ ХҮНИЙ ШИНЖ ЧАНАРУУД:

  • Айлын ганц хүүхдүүд зан чанарын хувьд айлын ууган хүүхдүүдтэй төстэй. Өөрөөр хэлбэл өөртөө итгэлтэй, өөрийгөө сайн илэрхийлж чаддаг, амжилттай, төгс төгөлдөр байхыг эрмэлздэг, төрөлхийн удирдагч байж чаддаг.
  • Гэсэн ч бага байхаасаа л "өөр хүүхэд"-тэй тоглоом, эцэг эхийнхээ анхаарал халамж зэргийг хуваалцах шаардлагагүй өссөн учир өөртөө хэт их анхаарал хандуулдаг, өөрийгөө л гэх гэдэг хандлагатай байдаг байна.
  • Мэдээж үргэлжид л том хүмүүстэй цагийг өнгөрөөж байгаа учир үеийнхэнтэйгээ харьцуулахад үг хэл нь хурц, боловсорсон байдаг.

ЭЦЭГ ЭХ БОЛСНЫ ДАРАА:

  • Айлын ганц хүүхдүүд гэр бүлтэй болоход бага зэргийн асуудлуудтай нүүр тулгарна. Учир нь тэд хэзээ ч дүү нарынхаа хувьд эцэг эх шиг нь, асран хамгаалагч шиг нь байж үзээгүй, өөрийнхөө зүйлсийг бусадтай хуваалцаж үзээгүй учир гэр бүлтэй болох үл ялиг хэцүү байж магадгүй.
  • Айлын ганц хүүхдүүд айлын отгон хүүхдүүдтэй гэр бүл болох нь хамгийн тохиромжтой байдаг.
  • Багаасаа л өөрийн гэсэн орон зай, цаг завтай өссөн учраас гэр бүлтэй болсон ч танд эдгээр зүйлс шаардагдах болно. Тиймээс өөртөө цаг гаргаж байгаарай. Гэр бүлийнхэн чинь таны энэ хэрэгцээг ойлгож, хүлээн зөвшөөрч чадвал та ажил болон хувийн амьдралын хувьд амжилтад хүрч чадна.

Эх сурвалж: Bright Side

X
Нэвтрэх