fbpx

Мэдээ, мэдээлэл

image

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хоёр настнуудыг есдүгээр сарын 21-нээс эхлэн цэцэрлэгт хамруулах шийдвэр гаргалаа.  Энэ шийдвэрийг хэрэгжүүлэхийн тулд хоёр настнуудыг энэ долоо хоногоос эхлэн 20-ны ням гараг хүртэл бүртгэж, 21-нээс цэцэрлэгт хамруулна хэмээн БШУ-ы дэд сайд Г.Ганбаяр өчигдөр хэвлэлийнхэнтэй уулзах үеэрээ мэдээллээ.

Цэцэрлэг сургууль эхлэхэд бага насныхны дунд томуугийн тархалт нэмэгддэг. Энэ жилийн хувьд есдүгээр сарын 1-нээс хойших хоёр долоо хоногийн хугацаанд томуугийн тархалт 2.4 хувиас 4.6 хувьд хүрч нэмэгдснэ гэж ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан танилцуулав.

X
Нэвтрэх