Хүүхдийн эмч Б.Бат-Амгалан: Вакцин нь томуугийн хүндрэлээс сэргийлэх үр дүнтэй
ЭХЭМҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Б.Бат-Амгалангийн мэдээллийг хүргэж байна.
Тэрбээр, Томуу, томуу төст өвчин 200 гаруй төрлийн вирусээр үүсгэгддэг. Агаар дуслын замаар дамжин халдварладаг. Томуугийн халдвараас сэргийлэхийн тулд амны хаалт зүүх, бактерийн эсрэг саван хэрэглэх, гараа тогтмол угаах, амьсгалын замын халдвар илэрсэн бол олон нийтийн газар, цэцэрлэг сургуулиар явахгүй, эрт унтаж амрах, гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийх, гэртээ өдөрт 2 удаа цэвэр агаар оруулах, эрт унтаж амрах хэрэгтэй.
Томуугийн ихэнх вирус хлорт нэгдэлд тэсвэр муутай учир гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийхдээ хлор агуулсан белизна зэрэг ариутгалын бодис хэрэглэж болно. Дархлааг дэмжихийн тулд шөлтэй халуун хоол хүнс хэрэглэж, аньс, чацарганы шүүх уух нь зөв.
Вакцин тариулбал ханиад хүрэхгүй гэж ойлгож болохгүй. Вакцин нь томуугийн хүндрэлээс сэргийлэх, эдгэрэлтэд сайнаар нөлөөлөх үр дүнтэй.
Хүүхэд ханиад хүрвэл эцэг, эхчүүд дур мэдэн эм хэрэглэснээс хүүхэд хүндрэх эрсдэлтэй байдаг тул мэргэжлийн эмчид хандаж, зааврын дагуу эмчилгээ хийлгээрэй гэж зөвлөв.