fbpx

Томуу, томуу төст

image

Эрүүл мэндийн яамнаас “Томуугаас сэргийлье” дархлаажуулалтын 10 хоногийн аянг улс даяар эхлүүлсэн ба аравдугаар сарын 1-10-ны хооронд үргэлжилнэ.

Уг вакциныг 6 сартайгаас 65 наснаас дээш иргэд хийлгүүлж болох юм. Вакцин хийлгэсэн хүүхдээ дааруулахгүй, дулаан байлгахыг ЭМЯ-наас зөвлөлөө.

Өндөг, тахианы маханд харшилтай, сарын доторх хугацаанд буюу өмнө нь вакцин  хийлгэж байсан, ханиадтай бол дархлаажуулалт хийж болдоггүй. Ханиад томуу нь 200 гаруй вирусээр үүсгэгддэг өвчин юм. Манай улсад жилд дунджаар 250-300 мянган хүн уг өвчнөөр өвддөг байна. Дархлаажуултад хамрагдвал ямар нэгэн халдварт өвчин тусахгүй, туслаа ч маш хөнгөн хэлбэрээр өвддөг аж.

Сэтгүүлч Б. Сондор

X
Нэвтрэх