Maamuu.mn сайтын уншигч эцэг эх та бүхэн бага насны хүүхдүүддээ тоо хэрхэн бодохыг заах хүндхэн сорилттой нүүр тулгарч байна уу? Хүүхдэдээ хэчнээн эвээр заах гэж хичээсэн ч нэг л мэдэхэд нуруу нуруугаа харуулчихаад сууж байдаг уу? Тэгвэл та болон таны хүүхдэд дараах аргууд тусална гэж найдаж байна.
1. ДУРТАЙ ЗҮЙЛЭЭР НЬ СУРГАЯ
Хүүхэд тань дөнгөж тоолж сурч байгаа бол энэ арга яг тохирно. Танд ердөө цагаан цаас, бал болон хүүхдийн тань дуртай амттан байхад л болно. Ерөнхийдөө маш энгийн арга тул зургаас хараад л ойлгож байгаа байх.
Хэрхэн ашиглах вэ: Юун түрүүнд хүүхдээ 1-10-ын хооронд тоолуулж сургасныхаа дараа заасан хичээл тань үр дүнгээ өгсөн эсэхийг энэхүү аргаар шалгавал тохиромжтой. Амттанг сонгохдоо хүүхдийнхээ эрүүл мэндийг бодож самар, үзэм зэрэг биед тустай амттанг ашиглаарай.
2. УРЛАГИЙН ХҮҮХЭД
Урлагийн гэр бүлд өсөж торнисон, аль эсвэл үнэхээр дуу хөгжимд хайртай хүүхдүүдийн хувьд тоо бодох, үсэг сурахаасаа өмнө хөгжим тоглоод сурчихсан байдаг. Таны хүүхэд ч мөн ингэсэн бол энэхүү аргаар тоо зааж өгөөрэй.
Хэрхэн ашиглах вэ: Хөгжмийн товчлуур бүрд наалт наагаарай. Наалтан дээрээ ялгаатай тоонууд бичнэ. Ингээд хүүхдээ харгалзах тоотой товчлуур дээр даруулж шалгаарай.
3. ЦААСАН АЯГА
Та болон таны бяцхан жаалд нийт таван цаасан аяга хэрэгтэй. Үүнээс гуравт нь 1-9 хүртэлх тоог тойруулан бичээрэй. Харин үлдсэн хоёрт нь нэмэх, хасах, тэнцүүгийн тэмдэг тавиарай. Хүүхдийн тань тоо бодох чадвар хэр түвшинд явж байгаагаас хамааран цаасан аяганы тоог нэмээд явах боломжтой юм.
4. ЦАГ ХЭД БОЛЖ БАЙНА?
Хүүхдээрээ цаг хэд болж байгааг хэлүүлж сургах ч бас л амаргүй даваа байх болно доо. Гэхдээ дээрх зурган дээрх шиг аргаар заавал харьцангуй хялбар, хэрүүл уруул багатай байх болно гэдэгт итгэлтэй байна.
Хэрхэн ашиглах вэ: Хоёр өөр өнгийн цаас бэлдээд нэгэн дээр нь минут бичиж нөгөө дээр нь цаг бичээрэй. Цаг бичсэн цаасны өнгө цагийн зүүний өнгөтэй, минут бичсэн цаас минутын зүүний өнгөтэй ижил байхыг анхаараарай.
Эх сурвалж: Bright Side