fbpx

Боловсрол

image

Монгол хэл, монгол ёс заншил хоорондоо нягт уялдаа холбоотой. Иймд хүүхдүүд Монгол хэлний хичээл үзэх явцдаа үндэсний соёл, зан заншлаа давхар суралцан, цогц мэдлэг авч байдаг юм. Ялангуяа бага ангийн сурагчдад монгол хэлний хичээлийг ёс заншлаар дамжуулж олгох нь илүү үр дүнтэй.

Жишээ нь таван хошуу малын төл нэрлэх, гэр барих дараалал, монгол уламжлалт эд зүйлс, хэрэглэгдэхүүний зөв нэршил зэргийг энэ хичээлээс мэдэж авч болно. Мөн бага ангийн сурагчдад аливаа мэдлэгийг өнгө будаг хосолсон сонирхолтой зураглал, амьтны дүрс, үлгэр домог зэргээр дамжуулж олгох нь илүү сайн тогтооход нь нөлөөлдөг байна.

econtent.edu.mn сайтад байрших гуравдугаар ангийн “Үгийн утгыг ялгаж суръя” хичээлд “Гэр үүссэн домог”-оор дамжуулж хүүхдэд монгол хэлний боловсрол олгож байна.

Монгол Улсын Засгийн газрын дэмжлэг, Боловсрол, шинжлэх ухааны яамны захиалга, “КОВИД-19 цар тахлын хүрээнд боловсролын салбарын суурь үйлчилгээг дэмжих" НҮБ-ын нэгдсэн төсөл болон Япон Улсын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжиж буй сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хүрээнд хүүхдийн оролцоог дэмжсэн, сонирхолтой, интерактив байдлаар хүргэх 104 жишиг контентийн эхний 52 хичээл бэлэн болсон. Жишиг контент бүтээхэд БМДИ-ийн мэргэжлийн баг, багш нарын боловсруулсан агуулгыг "Монгол Контент" ХХК НҮБ-ын Хүүхдийн Сан, НҮБ-ын Хүн Амын Сан болон НҮБ-ын Боловсрол, Шинжлэх Ухаан, Соёлын Байгууллагын боловсролын багийн оролцоотойгоор бэлтгэж байна.

Эхний 52 контентийг ЭНД дарж хүлээн авна уу.

ШИНЭЭР НЭМЭГДСЭН 26 ЖИШИГ ХИЧЭЭЛ:

  • СӨБ, Бага бүлгийн Хөдөлгөөн, эрүүл мэнд хичээл: Цаасан бөмбөг
  • СӨБ, Бэлтгэл бүлгийн Хэл ярианы хичээл: Энэ хэнийх вэ?
  • СӨБ, Бэлтгэл бүлгийн Дүрслэх урлаг хичээл: Баримлаар тоглоё
  • 1-р ангийн ТХБ-ын Математикийн хичээл: Хэлбэр хэмжээний талаар ойлголттой болох
  • 2-р ангийн ТХБ-ын Математикийн хичээл: 10 хүртэлх тоог, унших, тоолох, жишиг
  • 3-р ангийн ТХБ-ын Монгол хэлний хичээл: Үгийн утгыг ялгаж суръя
  • 3-р ангийн ТХБ-ын Математикийн хичээл: Үе ялгаж унших
  • 4-р ангийн ТХБ-ын Нийгэм ахуйн баримжаан хичээл: Дүрэм журам
  • 5-р ангийн ТХБ-ын Нийгэм ахуйн баримжаан хичээл: Өдрийн дэглэм, хичээлийн хуваарь
  • 2-р ангийн Хөгжмийн хичээл: Ноотоор дуулцгаая­
  • 2-р ангийн Биеийн тамирын хичээл: Жагсаалын дасгал болон өглөөний дасгал
  • 3-р ангийн Хөгжмийн хичээл: Хамтдаа хөгжимдье
  • 3-р ангийн Биеийн тамирын хичээл: Үсрэх, харайх чадвараа сайжруулах
  • 4-р ангийн Хүн ба байгаль хичээл: Гэрэл сүүдэр
  • 4-р ангийн Биеийн тамирын хичээл: Акробатикийн дасгалууд
  • 5-р ангийн Биеийн тамирын хичээл: Волейболын бөмбөг шидэх, дамжуулах
  • 6-р ангийн Англи хэлний хичээл: What's cooking?
  • 6-р ангийн Түүхийн хичээл: Түүхэн эх сурвалж
  • 7-р ангийн Эрүүл мэндийн хичээл: Бэлгийн ариун цэвэр
  • 7-р ангийн Эрүүл мэндийн хичээл: Өөртөө итгэлтэйгээр харилцах
  • 7-р ангийн Нийгэм судлалын хичээл: Гэр бүлийн эдийн засаг ба өрхийн төсөв
  • 8-р ангийн Дүрслэх урлагийн хичээл: Натюрморт
  • 8-р ангийн Мэдээллийн технологийн хичээл: Мэдээллийг хүснэгтлэх амархан уу?
  • 10-р ангийн Англи хэлний хичээл: Climate and environment
  • 10-р ангийн Мэдээллийн технологийн хичээл: Мэдээллийн сан, өгөгдлийн сан
X
Нэвтрэх