АНУ-ын Охайо мужийн Хараа зүйн холбооны хамт олон нярай хүүхэд юмсыг хэрхэн хардгийг судалжээ. Тэд нэг ой хүртлээ нэг метрийн зай дахь юмсыг дараах байдлаар хардаг байна.
- Хүүхэд хорвоод мэндэлсний дараа бүхий л эд зүйлсийг бүрсгэр байдлаар хардаг. Тэд юмсыг сайтар ажиглаж буй мэт харагдах боловч хоёр зүйлийн хоорондын ялгааг олж харах хэмжээний чадварт хараахан хүрээгүй байдаг.
- Төрснөөс нэг сарын дараа тэдний нүдний хөдөлгөөн илт мэдэгдэхүйц хэмжээгээр сайжирсан байх болно. Өөрт ойр буй эд зүйлийг нүдээрээ ажиглаж гараараа хүрэх тул гар болон нүдний хамтын ажиллагаа сайтар хөгжинө.
- Хоёр сартай хүүхэд эцэг эхийнхээ царайг төвөггүйхэн таньж чаддаг. Мөн энэ хүртэлх хугацаанд нярайн нүд гүйлгэнэх эсвэл заримдаа долир харах нь хэвийн гэж үздэг. Гэхдээ үүнээс хойш энэ байдал ажиглагдсаар л байвал мэргэжлийн эмчид хандан шалгуулах шаардлагатай.
- Гурван сартайд хөдөлгөөнт эд зүйлийг дагуулж харах чадвартай болно.
- Таван сартайдаа өнгийг насанд хүрсэн хүмүүс шиг сайн ялгаж чадахгүй ч ерөнхий баримжаатай болдог.
- Ихэнх хүүхдүүд найман сартайдаа мөлхөж эхэлдэг бөгөөд энэ үед нүд, гар, хөл, биеийн нэгдмэл ажиллагаа сайтар хөгжиж эхэлдэг. Тиймдээ ч хүүхдийн тань мөлхөх хугацаа болон давтамж тэдний харааны хөгжилтэй уялдаатай байна.
- Нэгээс арван сар хүрэх хүртлээ аливаа эд зүйлээр оролдож, нүд болон гарын хоорондын ажиллагааг тогтмол хөгжүүлж байсан тул арван сар хүрэх үед эд зүйл өөрөөс нь хэдий хэмжээний зайтай байгааг баримжаалж чаддаг болно.
- Ингээд нэг ой хүрэх үед хол, ойрын ялгадаг, эд зүйлийг баримжаатайгаар авч тавьж, шиддэг болсон байна.