 НОМ БАС ДАХИН НОМ
 НОМ БАС ДАХИН НОМӨдөрт дор хаяж хоёр ном уншиж өг, ХАМТРАН унш. /Эцэг эхчүүдийн нийтлэг алдаа үсэг мэддэг болсон гээд ном авч өгөөд орхидог/
 
 СОНГОДОГ АЯЛГУУ - ХӨГЖИМ
 СОНГОДОГ АЯЛГУУ - ХӨГЖИМНом уншихын өмнө, унтахын өмнө, хоолонд муу хүүхдийг хоол идэхийн өмнө дэлхийн болон монголын сонгодог хөгжмүүдээс хамтдаа сонсож хэвших. Энэ нь хүүхдийн тархийг амрааж, анхаарал төвлөрөлтийг нэмэгдүүлдэг ач холбогдолтой.
 
 ХӨДӨЛГӨӨН
ХӨДӨЛГӨӨНӨдөр бүр тогтмол 20-30 минут агаарын бохирдол сийрэг газраар алхаж байх. 2 сарын турш 20 минутаар алхсаны дараа бие бялдрын хөгжлөөс гадна тархины ачаалал тэнцвэрждэг ба энэ нь оюуны хөгжилд үр дүнтэй. Эсвэл гэр бүлээрээ гэртээ чөлөөт бүжгийн хэмнэлд 20 минут бүжээрэй.
 
 НОЙР
 НОЙРҮдэш 21:30-22:00 цагийн хооронд унтаж хэвших. Хэвшүүлж чадвал өглөөд 8:00-9:00 сэрэхэд тохиромжтой. “Нэг цагийн дутуу нойр хоёр жил юуг шинээр таньж мэдээгүй өнгөрөөсөнтэй тэнцдэг” гэсэн эрдэмтдийн үг бий. Хүүхдийг орой эртхэн унтуулж амрааж байх нь маш чухал.
 
 ИХ БИШ БАГА БИШ ТОГТМОЛ ДАВТАХ
 ИХ БИШ БАГА БИШ ТОГТМОЛ ДАВТАХАмралтын гэрийн даалгаврыг нэг дор хэтэрхий их биш хэт бага биш, нэг хичээлийг 30 минутаар сууж байхаар төлөвлөх/ 2-3-р анги/.
 
 ХҮҮХЭДТЭЙГЭЭ ХАМТ ХӨГЖИЛДӨХ ЦАГ
 ХҮҮХЭДТЭЙГЭЭ ХАМТ ХӨГЖИЛДӨХ ЦАГАз жаргалтай гэр бүлд өссөн хүүхэд том болоод амьдралдаа сэтгэл дүүрэн, амжилттай байдаг. Гэр бүлээрээ тойроод бүгд хамтдаа тоглож болох шагайн, үг дамжуулах, атом молекул, айл гэрдэх тоглоомуудыг санал болгож байна. Мэдээж тоглоом удирдагч таны хүүхэд байх хэрэгтэй шүү.
 
 ХАМТДАА ШИНЭ ЗҮЙЛ СУРАХ
 ХАМТДАА ШИНЭ ЗҮЙЛ СУРАХШинэ хоол, спорт, гар зураг зурах гэх мэт
 

 Тэдний сонирхлыг сонсож сонголтыг хүндлээрэй. Хүүхдийнхээ амралтаараа аав ээжээсээ гадна хэнтэй юуг хиймээр байгааг сонирхож сонголтыг хүндэлж, итгэж байгаагаа харуулбал хүүхдийн тань суралцах чадвар, өөртөө итгэх итгэл, өөрийгөө илэрхийлэх чадвар нэмэгддэг.
 

 Зурагт дэлгэцтэй өдөрт 1 цагаас дээш нөхөрлүүлэхгүй байх. Шингэн зүйл тогтмол УУЛГАЖ байхаа мартуузай.