
Цахим орчинд хүүхдүүдийн мэдлэг авахуйц шинэлэг контент болох ЦАХИМ АЯЛАЛ буюу сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын интерактив жишиг хичээлүүдийг бэлтгэн econtent.edu.mn сайтад байршуулаад байгаа билээ.
НҮБ-ын Хариу арга хэмжээ, Нөхөн сэргээх сангийн санхүүжилтээр НҮБ-ын Хүүхдийн Сан, ЮНЕСКО, НҮБ-ын Хүн Амын Сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй сурагчдын мэдлэгийг бататгах "ИНТЕРАКТИВ ЦАХИМ ХИЧЭЭЛ"-ийг нийтэд түгээн дэлгэрүүлэх уралдаанд ЕБС болон СӨБ –ийн багш нарыг урьж байна.
ШАГНАЛ: Хоёр ялагч тодруулах ба багшид Xiaomi брэндийн Redmi Notebook 13' загварын зөөврийн компьютер, ангид проектор болон дэлгэцийн иж бүрдэл суурилуулж өгнө.
УРАЛДААНЫ ХУГАЦАА: 2021 оны дөрөвдүгээр сарын 26-ныг хүртэл
ГҮЙЦЭТГЭХ ДААЛГАВАР:
- Багш https://econtent.edu.mn/interactive сайт дээрх "ИНТЕРАКТИВ ЦАХИМ ХИЧЭЭЛ"-ээс сонгон сэдэв, агуулгыг баяжуулж бүтээлч туршилт хийж дүрсжүүлэн видео бичлэг хийнэ).
- ИНТЕРАКТИВ ЦАХИМ ХИЧЭЭЛд суурилсан бүтээлч туршилтын бичлэгийг анги хамт олонтойгоо үзэх ба үйл явцыг мөн бичиж дүрсжүүлнэ (дэлгэцийн бичлэг, фэйсбүүк лайв, эвлүүлэг зэрэг ямар ч хэлбэрийнх байж болно).
- Хичээл үзсэн бичлэгийг фэйсбүүкт өгөгдсөн текст шаардлагын дагуу олон нийтэд нээлттэй буюу Public тохиргоотойгоор байршуулж, сурталчилна.
- Уралдаанд оролцогч багш ЭНД даран орж “Цахим аялал” Profile Frame–г уралдааны туршид өөрийн фэйсбүүк профайл зургандаа байршуулна.
ВИДЕО БИЧЛЭГИЙН АГУУЛГАД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
- Интерактив цахим хичээлийн агуулга, сургалтын зорилго дээр үндэслэсэн байх;
- Сэдэвт нийцүүлэн бүтээлч туршилтыг өөрийн арга барилаар баяжуулж, тухайн сэдвийн тухай мэдэгдэхүүнийг сурагчдад сонирхолтойгоор хүргэхийг зорьсон байх;
- Хичээлийг хамгийн багадаа 3 сурагчийн хамт үзэж, оролцоог хангуулсан байх;
ВИДЕО БИЧЛЭГИЙГ НИЙТЛЭХЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
- Тайлбар хэсэгт хэддүгээр ангийн ямар сэдэвтэй ИНТЕРАКТИВ ХИЧЭЭЛ дээр үндэслэснийг дурдсан байх (Жишээ: 4 дүгээр ангийн Монгол Хэл - А, Э, И эгшиг үсэг);
- Оролцогч багшийн нэр, аль сургуулийн багш гэдгийг бичсэн байх;
- Дараах хаштагийг постны эцэст оруулсан байх;
Бүтээлч туршилтын жишээнүүд:
ШАЛГАРУУЛАЛТ:
Өгөгдсөн #хаштагаар 2021/04/26-нд шүүлт хийж, лайк болон шэйрийн нийлбэр дүн нь хамгийн олон эхний 20 постыг түүвэрлэнэ.
- СӨБ, ЕБС бага ангийн 10 пост;
- ЕБС дунд, ахлах ангийн 10 пост;
Сонгогдсон 10 постоос хичээлийн агуулгыг хэрхэн бүтээлчээр баяжуулж, сэдвийн ойлголтыг үр дүнтэй хүргэсэн байдалд үндэслэн эцсийн шүүлтийг зохион байгуулагч талууд болох НҮБ-ын Хүүхдийн Сан, ЮНЕСКО, НҮБ-ын Хүн Амын Сан тус тус нэг шүүгчийн төлөөлөлтэй оролцож ялагч багш, ангийг тодруулна.
Ялагчдыг 2021/04/30-нд UNICEF Mongolia, UNFPA Mongolia, Mongolian National Commission for UNESCO фэйсбүүк хуудаст зарлах тул та бүхэн дээрх байгууллагуудын нэрс дээр дарж албан ёсны хуудаст нь лайк дарж дагана уу.
ХОЛБОО БАРИХ:
Уралдаантай холбоотой асуултаа доорх хаягаар лавлах боломжтой.
- social@mongolcontent.mn хаяг руу цахим шуудан илгээх
- 7555-3131 (дотуур дугаар: 205) дугаарт хандах
ТАНИН МЭДЭХҮЙН ЦАХИМ АЯЛАЛД ХАМТДАА ГАРЦГААЯ!