fbpx

Мэдээ, мэдээлэл

image


- Аюулгүй, Аз жаргалтай цуврал контент -

Коронавирусний халдварын тархалт ихтэй байгаа энэ цаг үед үүд хаалгаа барьсан 7 аймгийн 60 орчим сум байна. Цар тахлын үед халдвар хамгааллын дэглэмээ сахиж, агаар салхинд  гаран, дархлаагаа сэргээхийг хүсэж байгаа бол очих гэж буй аймгийнхаа мэдээлэлтэй бүрэн танилцах нь зүйтэй.

1. ЯВАХ ЧИГЛЭЛИЙНХЭЭ МЭДЭЭЛЭЛТЭЙ БҮРЭН ТАНИЛЦАХ

Явахыг хүссэн аймгийнхаа Засаг даргын тамгын газрын албаны сайт, сайт дээрх холбоо барих утасны дугаар, албан ёсны Фэйсбүүк хуудсаас тухайн аймагт хөл хорио тогтоосон эсэх, Улаанбаатар болон бусад аймгуудаас иргэдийг нэвтрүүлж байгаа эсэхийг тодруулж мэдээлэл авахыг зөвлөж байна.

Зарим аймгийн бүх сумдад хөл хорио тогтоож, зөвхөн буяны ажил, эрүүл мэнд, албан томилолт, хүнс тээвэрлэлтээс бусад шалтгаанаар нэвтрүүлэхгүй байгаа бол зарим нь тодорхой сумдад хязгаарлалт тогтоожээ.

Долоодугаар сарын 12-ны байдлаарх аймгуудын мэдээлэл:

Аймаг Хязгаарлалт тогтоосон сумд Хязгаарлалт тогтоосон хугацаа Мэдээлэл авах хуудас Аяллын сайт
1 Архангай Архангайн есөн гайхамшиг
2 Баян-Өлгий
3 Баянхонгор 20 сум бүгд 7 сарын 15 хүртэл Баянхонгор аймгийн гадаад харилцаа, аялал жуулчлалын алба
4 Булган  Баян-Агт тодорхойгүй
5 Говь-Алтай Говь-Алтай аймгийн аялал жуулчлал
6 Говьсүмбэр  3 сум 7 сарын 20 хүртэл Говьсүмбэр аймгийн байгалийн үзэсгэлэнт газрууд
7 Дархан-Уул
8 Дорнод Дорнод аймгийн аялал жуулчлалын албан ёсны сайт
9 Дорноговь  14 сум бүгд 8 сарын 31 хүртэл
10 Дундговь Аяллын маршрут
11 Завхан  3 сум буюу  Сантмаргад, Идэр,  Шилүүстэй Сантмаргад-7 сарын 13, Идэр,  Шилүүстэй-7 сарын 18
12 Орхон
13 Өвөрхангай

 

Орхон голын хөндийн аялал жуулчлалын маршрут
14 Өмнөговь  15 сум бүгд 7 сарын 20 хүртэл Өмнөговь аймагт аялах аяллын маршрут
15 Сүхбаатар
16 Сэлэнгэ  4 сум буюу Орхон, Ерөө, Түшиг, Сант Орхон, Түшиг 7 сарын 15 хүртэл, Сант 7 сарын 17, Ерөө 7 сарын 18 хүртэл
17 Төв
18 Увс
19 Ховд Аяллын маршрут
20 Хөвсгөл
21 Хэнтий

2. АЯЛЛЫН МЭДЭЭЛЭЛ АВЧ БОЛОХ МЭДЭЭЛЛИЙН САЙТУУД

3. ВАКЦИН, ШИНЖИЛГЭЭ

  • Хэрвээ та аялалд гарах гэж байгаа бол вакцины бүрэн тундаа хамрагдаарай. Харин вакцин хийлгэх боломжгүй хүмүүс эмчээс шаардлагатай бичгээ авч бэлдэнэ үү. Орон нутгийг зорих иргэдийн хувьд вакцины бүрэн тунд хамрагдаад 14-өөс дээш хоносон бол шинжилгээ өгөх шаардлагагүй. Харин вакцины бүрэн тунд хамрагдаагүй иргэд болон нэг машинд хамт зорчих хүүхдүүдийн аль нэг нь/5-аас дээш насны/  PCR эсвэл түргэвчилсэн шинжилгээ өгсөн байх шаардлагатай. КОВИД-19 халдварыг илрүүлэх PCR шинжилгээний хариу 72 цаг, түргэвчилсэн шинжилгээний хариу 48 цагийн хугацаанд хүчинтэй байна.
  • Иргэний үнэмлэхээ биедээ авч явах, шаардлагатай бол шинжилгээний бичгээ хэвлээд бэлдэх

4. СУУРИН ГАЗРААР ДАЙРАХГҮЙ БАЙХ

Өөрсдийгөө болон бусдыг хамгаалах үүднээс суурин газарт буудаллаж, нутгийн айлаар зочлохгүй байх

5. БЭЛТГЭЛЭЭ САЙТАР БАЗААГААРАЙ

Хоол хүнс, автомашины бүрэн бүтэн байдал, аяллын хэрэгсэл, эм тан, амны хаалтаа сайтар базааж аваарай.

- Тээврийн цагдаагийн албатай хамтран бүтээв -

X
Нэвтрэх