Монос Хүнс ХК-ний үйлдвэрлэн гаргадаг Аами & Таами шүүсийн шинэ төрөл болох Таами & Жожо шүүс худалдаанд гарлаа.
Тухайн шүүс нь амин дэмээр баялаг амтат ТООРЫН ШҮҮС-ний амттай. Шүүсийг тогтмол хэрэглэснээр ханиад томуунаас урьдчилан сэргийлэхээс гадна хүүхдийн өсөлтийг дэмжих давуу талтай.

Хиймэл амт оруулагч, хүнсний будагч бодис ороогүй жимсний цэвэр шүүс бөгөөд дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжөөр гаргасан эрүүл хүүхдийн нэг өдөрт хүнс тэжээлээр авбал зохих витамин С-ийн /30-40 мг/ хэрэглээг бүрэн хангана.

Та өөрт ойр байрлах эмийн сан, супермаркет, хүнсний дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой.