fbpx

Мэдээ, мэдээлэл

image

“Эцэг эх хүүхдийнхээ сэтгэхүйд тааруулж өөрийгөө буулгаж харилцах хэрэгтэй. Жишээ нь, бид өөрсдийгөө хоёр настай гэж төсөөлье. Ээж аавтайгаа ярилцах гээд байнга шалгааж байдаг. Ээж ааваасаа юм асуух гэхээр “Цаашаа бай, ядраад байна, би хоол хийж, ажилтай байна, чи цаанаа тоглоод байж бай” гэх мэтээр хандаад байвал муухай биз дээ. Тэр насанд нь хүүхэдтэй төвөгшөөхгүй харилцаад сурчихвал буцаад ээж аавтайгаа дотно харилцдаг.

Хүүхэд эргээд ээж аавыгаа үл хайхарна гэдэг аюул байна. Багад нь хүүхдээ үл хайхарсан бол өсвөр насандаа эргээд тантай сэтгэл санаагаа хуваалцдаггүй, ээж аавыгаа үл хайхардаг, хайрладаггүй, хүндэлдэггүй болно.

Суурь хүмүүжил 0-6 насанд нь хүүхдээ үл хайхраад өсгөчихвөл өсвөр насанд нь эргээд өөрсдөө мэдэрдэг. Үл хайхардаг ийм зангаа ээж аавууд өөрсдөө төлөвшүүлдэг. Хүүхдээ бага насанд нь хайрлаж өсгөвөл насанд хүрсэн хойноо хүүхэд тань эргээд таныг хайрлана.

profile

Зөвлөх: Сэтгэлзүйч Н. Ариун-Эрдэнэ

X
Нэвтрэх