fbpx

Мэдээ, мэдээлэл

image

Тархийг баруун, зүүн гэсэн хоёр хэсэгт хувааж үздгийг аав ээжүүд мэднэ. Хүний зүүн тархи илүү хөгжсөн бол бодит тооцоолол хийх, логик дараалалтай сэтгэх, дүгнэлт гаргахдаа илүү сайн.

Баруун тархи түлхүү хөгжсөн бол мэдрэмж, хийсвэр сэтгэхүй, төсөөлөл, далд ухамсар, сэтгэл хөдлөл ихтэй болдог. Үүнээс үзэхэд хоёр тархины хөгжил аль аль нь жигд сайн байх шаардлагатай.

Тиймээс өөрийнхөө болон үрсийнхээ хос тархийг жигд хөгжүүлэх доорх энгийн дасгалуудыг хийж хэвшицгээе. Олон удаа хийх чухал биш, тогтмол хийж үр дүнд хүрэхэд анхаараарай. Бүгдийг нэг өдөр биш шүү. Өдөр өдөрт хуваарилаарай.

1. Өдөрт 20 минут алхах, үүнээс 5-7 минут УХАРЧ АЛХАХ

2. Хоёр гараар ээлжлэн бөмбөг залах, сагс тогловол бүр сайн

3. Рубик шоо эвлүүлэх. Бүх өнгийг жигд эвлүүлж дуусгах чухал биш. Нэг өнгө эвлүүлсэн ч болно. Анхаарлаа төвлөрүүлж, хоёр гараа оролцуулан тоглох

4. Нүдээ боож юмсын гадаргууг мэдрэх эсвэл хүнс амталж нэрлэх

5. Урт үс, олс сүлжих, 3, 4, 5-аар сүлжээс хийх

6. Төгөлдөр хуур, ятга тоглох. Төгс ая тоглох чухал биш. Ая, хэмнэлээ мэдэрч, хоёр гараараа хослуулан дарах

7. Мөлхөж уралдаж тоглох. Ташрамд анхааруулахад хөлд оруулагч ашиглаж, хүүхдийн мөлхөх үеийг алгасуулах нь хос тархины жигд хөгжил, ялангуяа баруун тархины хөгжилд сөрөг нөлөөтэй.

8. Цаасан аяга хурдтай угсрах (Одоогийн спорт өрөлтийн тоглоом)

9. Хоёр гараараа нэгэн зэрэг дугуй, дөрвөлжин гээд геометрийн дүрс зурах

10. Тоог араас нь тоолох (100~1 хүртэл г.м), үгийг тонгоруулж унших (хөөрхөн~нөхрөөх), тэгш хэмтэй үг олж тоглох (хасах~хасах).

Дээрх дасгалуудыг тогтмол хийснээр бясалгал хийсэн мэт тархины ядаргааг тайлж, жигд хөгжүүлэх өндөр үр дүнтэй. Гэр бүлдээ халуун дулаан уур амьсгал бүрдүүлж, хүүхдүүдтэйгээ хамт хос тархиа хөгжүүлэнгээ  ядаргаанаас ангижраарай. Боломжийг холоос, хэн нэгнээс биш өөрөөсөө, дотроосоо эрэлхийлээрэй.

Эх сурвалж: НҮБ-ын Хүүхдийн сангаас бэлтгэн гаргасан "Бага насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжихэд  эцэг эх, асран хамгаалагчдад туслах гарын авлага"-аас

X
Нэвтрэх