fbpx

Мэдээ, мэдээлэл

image

Сар шинийн баяр ойртож бяцхан үрсдээ бэлэг авахаар төлөвлөж байна уу?

Сүүлийн жилүүдэд экспортын гэх тодотголтой, хэрэглээнд бараг л хэрэггүй зүйлс худалдаж авахын оронд үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, хүний хэрэгцээнд нийцэхүйц зүйл бэлэглэхийг санал болгох болсон. Иймд та бүхэндээ хүүхэд багачуудад хэрэгцээтэй бэлэг бэлдэх санааг хүргэж байна.

ХҮҮХДИЙН БҮТЭЭЛЧ СЭТГЭЛГЭЭГ ХӨГЖҮҮЛЭХ БЭЛЭГ

Хүүхэд багачуудад өөрийн гараар хийсэн зүйлсээ бэлэглээрэй. Энэ нь хүүхдэд цаашид ямарваа нэг зүйлд бүтээлчээр хандах сэдэлтэй болоход туслах болно.

ТАСАЛБАР, ЭРХИЙН БИЧИГ

Тэдний дуртай амралтын газар, тоглоомын төв, номын сан, хамт кино үзэх эрхийн бичиг, оройн зоог барих эрх гэх мэт хамтдаа цагийг чанартай өнгөрөөх эрхийн бичгийг бэлэглээрэй.

НОМ

Бидний хамгаас хайртай дотнын хүмүүстээ нүүр бардам сэтгэл хангалуун бэлэглэсэн бэлгүүдийн нэг нь оюуны хөрөнгө оруулалтыг дэмжих "Бэлэг" ном юм шүү. Гэхдээ цагаан сарын бэлгэнд зузаан бөгөөд шинжлэх ухааны ном бэлэглэвэл тийм ч тохиромжтой биш. Тэгэхээр хүүхэд багачуудад зориулсан сонирхдог төрлийн нимгэн, уран зохиолын ном байвал зүгээр шүү.

ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ БЭЛЭГ

Хүүхдийн дархлааг дэмжих үндэсний үйлдвэрлэлийн хүнс болон шаардлагатай нэмэлт витамин бэлэглээрэй. Бэлгийн сонголтод сахар ихтэй газтай ундаа, чипс, зэргээс татгалзаж сахрын агууламж багатай бүтээгдэхүүнийг сонгоорой.

ЧАДАВХЖУУЛАХ БЭЛЭГ

Хүүхэд тоглож байхдаа бие физиологи, сэтгэл зүй, танин мэдэхүйн гээд маш олон чадвараа хөгжүүлж байдаг. Иймд тэр болгоныг хөгжүүлэх тоглоомуудаар тоглох хэрэгтэй аж. Тухайлбал, оюун ухаан, сэтгэн бодох чадварыг нэмэгдүүлэх эрүүл мэндэд ээлтэй модон тоглоомыг багачууддаа бэлэглээрэй.

БЭЛЭН МӨНГӨ

Бэлэглэх хүндээ үнэ цэнтэй бас нэгэн бэлэг бол яахын аргагүй бэлэн мөнгө. Экспортын бүтээгдэхүүн гэхээсээ илүүтэйгээр үндэсний үйлдвэрлэлийн бэлэг эсвэл бэлэг бэлгийн дээд бэлэн мөнгө бэлэглээрэй 😉

X
Нэвтрэх