 
        
        		
		
		
		
                    
            Хүүхэд номоос мэдээлэл авч бүр номоор ч хүмүүжиж болдог гэдгийг хүүхдийн зохиолч, судлаачид хэлдэг. Тиймээс бага балчраас нь номтой "нөхөрлүүлэх" нь тэдний ирээдүйн дадал зуршилд ч тустай юм. Бага насны хүүхдийнхээ сарын онцлогоос хамаарч дараах төрлийн ном авч өгөхийг зөвлөж байна.
3-9 САР: НОМТОЙ ДОТНОСОХ ҮЕ
- 3 сартайгаас номтой танилцуулна
- Даавуун материалтай
- Үмхэх, базах зэрэгт аюулгүй бас эрүүл ахуйн шаардлага хангасан
- Тод өнгөтэй
- Зузаан хуудастай
- Хуудасны ирмэг хурц биш
9-12 САР: НОМЫН ЗУРАГ ХАРАХ ҮЕ
- Дуу авиа гардаг
- Хөдөлгөөнт зураг, дүрслэлтэй
- Том, тод зураг, дүрстэй
- Нэг хуудас дээр 1-2 зүйлийг дүрсэлсэн
- Нэрлэж болохуйц хүүхдийн амьдралд ойр эд зүйлсийг дүрсэлсэн
- Цөөн хуудастай
- Хялбар урагдахгүй
- Гарт эвтэйхэн
                                                             
                                                    
Зөвлөх: Г.Батжаргал
Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн багш
 
				 
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
                       
                       
                       
         
         
        