Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан тавдугаар сарын 24-28-ныг хүртэлх хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээллээр зарим нутгаар 31-36 градус хүртэл халах төлөвтэй байна.
Өнөөдөр Улаанбаатар хотод 31 градус дулаан байх тул наршихаас сэргийлээрэй.
НАРШИХААС СЭРГИЙЛЭХИЙН ТУЛД ТА
- Хүүхэд багачуудаа гэрээс удаан хугацаагаар гарахгүй байх
- Нарны малгай өмсгөх, нарны хамгаалалтай шүхэр хэрэглэх
- Шингэн ус сайн уулгах
- Гадаа удаан тоглуулахгүй байх
ДАРААХ ШИНЖ ТЭМДЭГ ИЛЭРЧ БАЙВАЛ НАРШСАН ГЭСЭН ҮГ
- Бие суларч тамир тэнхээ алдах
- Толгой эргэж, өвдөх
- Биеийн халуун нэмэгдэх
- Цээж багтран амьсгаа цухалдах
- Царайны өнгө цонхийж цайх,
- Бөөлжис хүрч, дотор муухайрах
- Хөлс гарах нь багасах /ихсэх/
- Нүүр чинэрэн улайж, цээж багтран амьсгаа цухалдах
ХЭРЭВ НАРШСАН БОЛ
Хөнгөн наршсан үед халуун 38.5С д хүрч нүүр чинэрэн улайж цээж багтран амьсгалахад хүндрэлтэй болно. Үүний зэрэгцээ царайны өнгө цонхийж, бөөлжис цутган их хэмжээний хөлс гарч, нүүрний арьс хүйтэрч, судасны лугшилт түргэсдэг.
Хэрэв наршсан байдал хүндэрвэл халуурах, бөөлжис хүрэх, гүйлгэх, биеийн халуун 40С -аас давах зэрэг шинж тэмдэг илэрдэг тул яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй.
- Эхлээд халуун орчноос холдуулж, зулай хэсэгт бүлээн усаар шавшин, сэрүүхэн газар
- хэвтүүлж, мөн хүйтэвтэр давстай ус уулгана.
- Суга болон хөлний дотор хэсэгт хүйтэн жин тавих юм уу спиртээр биеийг нь арчихын зэрэгцээ салхин сэнсээр үлээлгэж болно.
- Наршихаас сэргийлэх эм бэлдмэлүүд өгч болно.
- Хүнд наршсан үед дээрх аргуудыг хэрэглэх болон даруйхан эмнэлгийн тусламжийг үзүүлэх нь чухал.