-1-3 хүртэлх настай хүүхдийн сонсох чадвар-
ТАНЫ ХҮҮ, ОХИН:
- Энэ насандаа танил үгийг сонсоод үйлдлээр хариулна. Тухайлбал тоглоомоо хураа, гараа угаа гэх мэт.
- Давтагдсан үгтэй, богино хэмжээтэй шүлэг, үлгэрийг сонирхон сонсдог.
- Хялбар асуултыг сонсоод үг, үйл хөдлөлөөр хариулт өгнө. Жишээ нь асуултын хариуд толгой дохих, сэгсрэх, насыг нь асуухад хуруугаа гозойлгож хариулна.
- Насанд хүрэгчдийн хурдан яриаг гүйцэж сонсох чадвар муу ч танил үлгэр, өгүүллэгийг сонирхон сонсоно.
- Насанд хүрэгчдийн хэлсэн үгийг сонсоод давтаж хэлнэ.
- Хүнийг дуу, хоолойгоор нь таньж чаддаг болно. Хүмүүсийн яриа, дуу хоолойн өнгө аясыг сонсоод ялгана. Өхөөрдсөн, зэмлэсэн гэх мэт өнгө аясыг ялгаж хариу үйлдэл үзүүлнэ.
- Насанд хүрэгчдийн зааврыг сонсоод гүйцэтгэнэ. Тухайлбал хоолоо ид, тоглоомоо хураа гэхэд гүйцэтгэнэ.
- Үе тэнгийнхнийхээ ярихыг сонирхон сонсоно.
Зөвлөх: Г.Батжаргал /Багш/
Сургуулийн өмнөх боловсролын сургууль