fbpx

1-3 нас хүртэл

image

3  настай хүүхдийн ааш өөрчлөгдөж уйлж уурладаг, өөрт нь таалагдахгүй бол гэдийж унаж хөл гараа савчиж уйлах шинж ажиглагддаг. Энэ үеийг гурван насны ТАНТРУМ гэж нэрлэдэг.

Энэ нь нэг талаас хөгжлийн хэвийн үе шат ч хэрэв эцэг эх нь жирэмсэн байх үе болон төрсөн цагаас нь хангалттай анхаарал хандуулж зөв харилцаж байсан бол ийм шинж илрэхгүй ч байж болдог.

Тантрум шинж тэмдгүүд аяандаа арилж алга болно. Энэ нь хүүхэд бүрээс хамаарч харилцан адилгүй хугацаанд үргэлжлэх хандлагатай.

Тиймээс тэвчээртэй байж энэ үеийг аль болох эвтэйхнээр даван гараарай. Нөгөө талаас хүүхэд уйлж, ааш нь өөрчлөгдөж байгаа нь стресстэй байгаагийн шинж.

Тиймээс:

  • Та хүүхдээ хэр их гадаа салхилуулж цэвэр агаарт гаргадаг вэ,
  • Ямар төрлийн хоол хүнс өгдөг вэ, органик хүнс өгдөг үү,
  • Гэр бүлийн уур амьсгал ихэвчлэн ямар байдаг вэ,
  • Хэрвээ та ажил хийж хүүхдээ хэн нэгэнд харуулдаг бол хэнээр харуулдаг вэ, тэр хүн хэр сайн асардаг вэ гэхчилэн олон асуултад хариулж үзэх хэрэгтэй. Мөн хүүхдийн мэргэжлийн эмчид хандахыг зөвлөж байна.

profile

Зөвлөх: Б. Алтанцэцэг

Сэтгэл судлалын магистр, Сэтгэл судлалын үндэсний төвийн сэтгэл судлаач

X
Нэвтрэх